Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам БНСВУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад уламжилж, Монгол Улсад ажиллах хугацаандаа хэрэгжүүлэх таван зорилтыг тодорхойлж, удирдагчиддаа танилцуулсан гэдгээ хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад хандан, “Олон жилийн туршлагатай дипломатч хүн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн тул хоёр орны найрамдалт харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн таны танилцуулсан таван зорилт биелэх өргөн боломжтой. Ялангуяа бизнес, худалдааны чиглэлд дэвшүүлж буй зорилтуудыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үүд хаалга үргэлж нээлттэй” гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Элчин сайдын таван зорилт дээр нэг зорилт нэмэх хүсэлтэй байна. Элчин сайд Таныг хэлний авьяастай, хятад, япон хэлтэй хүн гэж сонссон. Монгол Улсад ажиллах хугацаандаа Та монгол хэлийг заавал сураарай” гэж захилаа.
Уулзалтын үеэр Монгол Улс-БНСВУ-ын харилцааг улс төр, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт бэхжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөв.
Сэтгэгдэл0
Saihan sanal gargasan baina. Mongol ehner, huuhedtei, mongoloos hooloo 20 iluu jil idej baigaa baruun evropiin zarim irged mongoloor hedhen ug l meddeg. Surii gesen huselgui n ajiglagddag.
Энэ үг илүүдчихжээ. Гэхдээ манай еөк дипломат яхиаг хөөрхөн товхийтэл хийчихдэг шүү
Женкогийн Оросууд Азийг доорд үздэг болхоор мань хүн Азийн Вьетнамын элчинг доош чихэж байна.Түүхэндээ Оросынх нь элчин байтугай жирийн нэг соёлын төвийнх нь буриад захирал Монгол хэл мэддэггүй.
Tegeed chiniiheeer Mongol Uls hun bolgond deerelhuuleed suuj bh uu???!!! Jenkog uzen yaddag humuus Mongol eh oroniig maani uzen yaddag ium bolov uu????
Өөрөө хэл сур!
Баттулга өөрөө дууриадаг Дон Корлеонегийнхоо хэлийг сурах хэрэгтэй.
Italy French geh um.bugd l arabuud um bishuu? Ulsaa oor ooroor nerlecnees bish
Ёс зүйтэй юм бол эр хүн бол тэр их булчинд баригдсан юм бол огцорооч дээ .... төрийн сэнтийд удах улам их зууралдах тусам өөрийн чинь гишгэсэн мөрөөс цэцэг жимс ургахгүйгээс муу муухай чинь улам л ил болно доо .жаахан ухаантай бай вакумаасаа гар яармагт л байсан гэдгээ санаачээ ...тэнгэрийн амьтан болсон гэж үү ... худлаа л байхгүй юу
Тэнэгтээрэй ямаа минь!
Ta zuv shudraga hellee, bravo!
Хуучин монгол бичиг заавал сураарай, зааж өгч болно шүү гэж хэлэхгүй.
Элчин сайд хүнд хэл сурахыг ингэж хэлж зааж байдаг нь маш бүдүүлэг зана. Дипломат ёсонд байж болохгуй зүйл. Чаддаг юм бол Америкийн элчинтэй ингэж харьцаарай. Чадахгуй л дээ.
Harin tiin, estoi buduuleg, umnuus ni ichij uhlee. Uuruu gadaad hel suraasai...kkk
Найрсаг тоглоом шоглоомоор ч гэсэн ингэж хэлж болохгүй шүү дээ!!! Дипломат ёс зүй гэж нэг айхтар юм байдаг юм шүү дээ, Женко??!!!
Ёстой нэг бүдүүлгийн дээд бүдүүлэг монгол гэдгээ ч харууллаадаа. "Та хэлний их авьяастай хүн монгол хэлийг ч бас сурчих байхаа" гэх аясаар хэлдэг болохоос биш 13 дугаар зууны бүдүүлэг цэргийн дарга шиг тушаал буулгаад байхдаа яахав дээ. Хэдийгээр наргиа болгож хэлж байгаа ч гэсэн наргиандаа тааруулсан хэллэгээр хэлэхээ ч мэдэхгүй. Монгол хэлний хичээлд дан 2 тууж байсан нөхөр байх.
Betnamaas namkhan shaasn
Орос ахдаа ингэж хэлж чадах болов уб?
Mask zuugeech hulgaichaa buduuleg tanhai elch bol tuhain ulsyg toloolz bgaa hun tuund zaah shaardah erh tuhain ulsaas hend ch baidaggui
Өндөр боловсролтой мэдлэг мэргэжилтэй хүнээр улс орноо удирдуулах юмсан . Алийн болгон боловсрол нимгэн нэг наймаачдаар удирдуулах вэ энэ нэг хэдэн улсаас өөр ерөнхийлөгч хийчих хүн Монгол улсад үнэхээр байхгүй гэж үү?
Элчин сайд улсаа төлөөлдөг тул ийм даалгавар өгөх нь дип ёсонд таарахгүй, цаад талаа доош хийж буйтай утга нэг...
Баттулга эхлээд маскаа зүүчихээд хүнтэй ярих хэрэгтэй . Толгой хоосон болохоор өмнөөс нь ичих юмдаа
Вьетнамын элчин орчуулагч бүгд масктай байхад манай энэний байж байгааг .
Тэнэглэлд хязгаар байх биш
Женко ёстой нэг путин стийлээ харууллаа даа
Өөрөө англи хэл сур. Нүдээ нээ.
Гүйцэт хүн болоогүй хүмүүс яаж сурч чадах яум бэ
Оросын элчин Азаров нь Женкогийн хүн ч гэсэн Монгол хэл сурахгүй л байгаа.
Diplomat yos medehgui buduuleg hog ve Hurdan ogtsrood yvaasai shine yeronhiilogch garaasai
Gadnii elchin saidad yu surahiig ni zaah ni dipolmat es baitugai engiin yariand heregleh ni zohisgui bailtaa...