sonin.mn
Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан МАН, МАХН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 
 
Хүндэтгэл илэрхийлэх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Тулга нарын хүмүүс оролцсон юм.