sonin.mn
"Рио Тинто" болон Монгол Улсын Засгийн Газар "Дубайн гэрээ" буюу Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, Санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцалж, шинэ гэрээ байгуулахаар тохиролцсон тухай Японы “Nikkei Asia” сонин өчигдөр мэдээлсэн билээ.
 
Тодруулбал  Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд дарга Б.Солонгоо “Nikkei Asia” сонинд тайлбар өгөхдөө: "Талууд  2015 оны хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулахаар тохиролцчихсон. Энэ хүрээнд "Рио Тинто" зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн" хэмээсэн юм.
 
 
"Рио Тинто" талаас тус компаний Зэсийн группийн захирал Б.Болд удирдан, Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээ хийж буй аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Засгийн Газар "Дубайн гэрээ"-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас өмнө цуцалж, өөрчлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
 
Э.Мягмар