sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Венесуэлийн хил дээр үүсээд буй эмх замбараагүй байдлыг зэмлэн буруушаажээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар АНУ тэргүүтэй улс орнуудын хүмүүнлэгийн тусламжийг улс орондоо нэвтрүүлэхгүй байх зорилгоор хил рүү цэрэг илгээсэн билээ.
“Хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхэд саад учруулж байгаа нь тун харамсалтай хэрэг юм” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Түүнчлэн хүмүүнлэгийн тусламжийг шаардлагатай иргэдэд хүргэхийн тулд яаралтай хил нэвтрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Т.Коно илэрхийлжээ. 
Венесуэлийн сөрөг хүчин АНУ, Колумби, Бразил улсаас хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зорьж байгаа юм. Харин Мадурогийн Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг Венесуэлд нэвтрүүлэхгүй байх зорилгоор аюулаас хамгаалах хүчнийхнийг  хилийн зурвас руу илгээсэн билээ. 
Японы Гадаад хэргийн сайд Таро Коно өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ, Венесуэлийн Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг