sonin.mn
АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Э.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар өнөөдөр нар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг гурван асуудлаар шалгаж буй гэв.
Тодруулбал түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ арилжааны банканд бага хүүтэйгээр зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлэн орон сууц худалдан авсан хэрэг "Худалдаа Хөгжлийн Банкны"  хэлэлцээртэй холбоотой асуудлуудаар шалгаж буй юм байна.
 
С.Сарнай