sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн зарлигаар Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон.
Шинээр томилогдсон Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, прокурор, ажилтнуудын төлөөлөл Улсын ерөнхий прокурорын газарт өчигдөр орой хүлээн авчээ. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүрэгт ажилдаа орж буй  М.Чинбат, С.Алиманцэцэг нарт ажлын амжилт хүссэн юм.
 
Ийнхүү Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг нар үүрэгт ажилдаа орлоо.