УИХ-ын чуулганаар АТГ-ын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр өмнөх парламент 33 их наяд төгрөгийн бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотой Өршөөлийн хууль баталсан нь авлигын индекст муугаар нөлөөлсөн талаар гишүүд шүүмжлэв. Энэ талаар УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын байр суурийг хүргэж байна.
Ш.Раднаасэд: 33 их наяд бол цэвэр хулгайн мөнгө
– Ил тод байдлын тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан. Долоохон зүйлтэй хууль байна. Татвараас зугтсан, Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өмч хөрөнгө, мөнгөн хөрөнгөө хууль ёсны болгох гэж энэ хуулийг баталсан. Энэ хуулийн үйлчлэл явагдсанаас хойш 33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хөрөнгөө бүртгүүлсэн хүмүүсийг мөрдөхгүй, шалгахгүй гэдэг хуулийг араас нь баталсан. 33 их наяд бол цэвэр хулгайн өмч. Татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө. Энэ мөнгийг хууль батлуулаад хууль ёсны болчихлоо гэж бодож байгаа. Материалыг нь тагнуул дээр аваад хадгалчихсан. Үзүүлдэггүй. Гэхдээ энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү. Өмч нь хууль ёсны болсон ч хулгайлсан аргыг өнөөдрийн хуулиар шалгах ёстой.
З.Энхболд: Та нар 65-уулаа байж “матрын нулимс” унагах хэрэггүй
-Би тухайн үед УИХ-ын дарга байсан. Гэхдээ УИХ-ын дарга хууль баталдаггүй. Тухайн үеийн парламентад МАН, МАХН-ын төлөөлөл байсан. Бүгдээрээ хэлэлцэж байгаад энэ хуулийг баталсан. 33 их наяд төгрөг нуугдмал хөрөнгө ил болсон болохоос буцаад төлөх асуудал биш. Одоо УИХ энэ хөрөнгийг хууль бусаар олж авсан уу гэдгийг шалгаад хууль бусаар авсан бол хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Нуугдсан хөрөнгийг ил болгохгүй бол хэзээ ч ил болохгүй байсан. МАН 65-уулаа байж “матрын нулимс” унагах хэрэггүй. 33 их наяд төгрөг хаанаас хэн ил болгосон бэ гэдгийг ил болгоод УИХ сайт дээрээ байршуулах хэрэгтэй. Бондын мөнгөөр барьсан засмал замаар иргэд зорчиж байна. 80 мянган айл орон сууцанд амьдарч байна. Арай ингэж баримжаагүй улстөржиж болохгүй. Шалга, шалга нуугаад байх юм байхгүй. Энд ярих биш хийх хэрэгтэй.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
БИДНИЙ ДЭЭР төр засгийн гэх нэртэй хэсэг бүлэг ХУЛГАЙЧИД бна.,, бид эднийг буулгах хэрэгтэй
БОГИНО ХУГАЦААТАЙ БОНДООР ЗАМ БАРЬДАГ ТЭНЭГ ХОРВОО ДЭЭР БАЙДАГ УУ? ЯМАР ЭХ YYСВЭРИЙН ЯМАР ЯМАР ОРЛОГООР ДАРАА НЬ ЗАМ ТАВЬСАН МЕНГЕ, хYYГЭЭ ТЕЛНЕ ГЭСЭН ТЕСЕЕЛЕЛ Ч YГYЙ ИНГЭЖ ЗАМ ТАВИХ БОЛОН ГУДАМЖ ТАЛБАЙ ЗАСАХ ЗЭРЭГ ЧИНЬ ХЭРЭГТЭЙ БОЛОВЧ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД СОХРЫН ЦААДАХ СОХОР ШИЙДВЭРYYДИЙН ЧИНЬ НЭГ МЕН. НААДАХ ЭЗЭН ХААНЫ НЭРТЭЙ БОНД ЧИНЬ ЮУН ЖДУ... !! ЦААШИД ИНГЭЖ УЛСАА ХОРЛОЖ БАЙДГАА ЗОГСООХ ЦАГ БОЛСОН.
БОГИНО ХУГАЦААТАЙ БОНДООР ЗАМ БАРЬДАГ ТЭНЭГ ХОРВОО ДЭЭР БАЙДАГ УУ? ЯМАР ЭХ YYСВЭРИЙН ЯМАР ЯМАР ОРЛОГООР ДАРАА НЬ ЗАМ ТАВЬСАН МЕНГЕ, хYYГЭЭ ТЕЛНЕ ГЭСЭН ТЕСЕЕЛЕЛ Ч YГYЙ ИНГЭЖ ЗАМ ТАВИХ БОЛОН ГУДАМЖ ТАЛБАЙ ЗАСАХ ЗЭРЭГ ЧИНЬ ХЭРЭГТЭЙ БОЛОВЧ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД СОХРЫН ЦААДАХ СОХОР ШИЙДВЭРYYДИЙН ЧИНЬ НЭГ МЕН. НААДАХ ЭЗЭН ХААНЫ НЭРТЭЙ БОНД ЧИНЬ ЮУН ЖДУ... !! ЦААШИД ИНГЭЖ УЛСАА ХОРЛОЖ БАЙДГАА ЗОГСООХ ЦАГ БОЛСОН.
Buruu sanaagui Radnaased gishuun ter UIH-d gishuun baisan. Odoo yagaad iim yariad bgaa yum bol. Sonirholtoi l yum. Er ni Zika bol unen l yarij bna
Mан одоо л мэдэж байгаа юм шиг хүн хуурахаа боль. өөрсдөө цуг батлалчаад хоосон сүржигнээд байхаар эхлээднам доторхи хулгайч нартайгаа хариуцлага тооц.
Mан одоо л мэдэж байгаа юм шиг хүн хуурахаа боль. өөрсдөө цуг батлалчаад хоосон сүржигнээд байхаар эхлээднам доторхи хулгайч нартайгаа хариуцлага тооц.
Эдийн засгийн өршөөлийн хууль баталж байна гээд хулгайч луйварчдын татвараа нуусан,эд хөрөнгөө нууж зувчуулсныг нь өршөөж байсан нь хэд хэдэн удаа хууль гарсан шүү.Энэ бол хулгайч луйварчдын толгойг илж, хуулийн хамгаалтад авсан нэрээр ял завшсан үйлдэл гэдгийг олон хүн ярьдаг.Тэгвэл хэд хэдэн удаагийн хуулийн халхавчаар нуугдаж ял завшигчдыг нэн даруйхан уг хуулийг нь хүчингүй болгож,хулгайлсан, нуусан хөрөнгийг нь ил болгон, улсыг хохиролгүй болгох нь шударга ёсонд нийцнэ.