ВАШИНГТОН. /VOA/. АНУ Ойрхи Дорнод руу 120 мянган цэрэг илгээнэ гэж “New York Times” сонины мэдээлснийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт үгүйсгэсэн байна.
Цагаан ордон Ойрхи Дорнод руу 120 мянган цэрэг илгээхээр төлөвлөж байгаа тухай мэдээний талаар Д.Трамп мэдэгдэхдээ, би үүнийг худал мэдээ гэж бодож байна гэжээ. Мөн тэрбээр, “Бид ийм төлөвлөгөө гаргахгүй хэмээн найдаж байна. Хэрэв гаргах болсон тохиолдолд түүнээс олон цэрэг илгээх болно” гэж хэлсэн байна.
Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын яам Ираны аюул заналыг бууруулах зорилгоор нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон бөмбөгдөгч онгоцнуудаа Ойрхи Дорнод руу илгээсэн билээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг