Монгол Ардын Нам түүхт 100 жилийн ойгоо угтаж нийгмийн хариуцлагын хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хашаанд 40 гацуур, 60 улиас нийт 100 мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Эрүүл Мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Монгол Улсын 21 аймгийн Засаг дарга нар болон энэ өдрүүдэд “Буян-Ухаа” спорт цогцолборт “Эв нэгдлийн цом-2019” Монгол Ардын намын спортын дөрвөн төрөлт наадамд оролцож буй нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн намын анхан шатны байгууллагын 700 гаруй тамирчдын төлөөллөөс оролцсон 200 гаруй хүмүүс оролцов.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зөвхөн тарьдаг биш, арчилж ургуулдаг болгож шинэчлэн баяжуулах өөрөөр хэлбэл тарьсан модоо зүгээр л хөрсөнд суулгаад орхих биш, байнга арчилж, тордон, өсгөж үржүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал, эргээд үр дүнгээ өгдөг байхад бид хаана хаанаа анхаарах учиртай гэдгийг Монгол Ардын Намын удирдлагууд онцоллоо.
Эрх баригч Монгол Ардын Намын 100 жилийн ой 2021 онд тохионо.
Монголдоо төдийгүй Азидаа хамгийн ууган Монгол Ардын Нам түүхт 100 жилийн ойгоо угтаж энэхүү 100 мод тарих ажлаар ойн хүрээнд зохион байгуулагдах олон ажлын эхлэлийг тавьж байна.
Сэтгэгдэл0
Иргэдээ улам ядууруулсан малнууд
Өдөр болгон гүйж ирээд нэг хувин ус хийчихдэггүй юм бол ингэж жүжиглэж яах гэсэн юм бэ.Мод тарих гэдэг чинь услахдаа байдаг юм.Услахгүй л бол та нарын энэ жүжиг мод тарьсанд тооцогдохгүй шүү.
тоглоомчин БатЭнх Чаминчулуун авгайн хуу 2 иймэрхуу балай жужгээ боль фсдакуудаа
шоучид
тоглоомчин казино чин БатЭнх май салаавч
ЭНЭ ХУЛГАЙЧ НАР МОД ТАРЬСАН БОЛЖ ИХ ЗҮЙЛ ХИЙСЭН МЭТ ХАРАГДУУЛЖ АРД ТҮМНИЙГ МЭХЛЭН ХУУРЧ БАЙГАА ЖҮЖИГ.ХУЛГАЙЧ АВИЛГАЧИН АЛУУРЧДААР ХҮЧИНДЭГЧДЭЭР ДҮҮРСЭН ХОШНОГО НАМ МАН СӨНӨТҮГЭЙ.

Үнэн мэдрэмж алгаа, наана чинь Монголын хамгийн хүнд төрөлт, хүнд өвчтэй хүүхдүүд очдог. Тэр хороолол талаас ордог машин зам ганцхан машин ордог, явган хүний орц байхгүй, машины зогсоол, ороод ойлгомжтой хаяг ч байхгүй бгаа. Асуудлыг шийдээчээ улс төрчдөө,