sonin.mn

Ардчилсан нам,  БНСУ-ын Күүкмин их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд намын гишүүд, дэмжигчдээ урт,  богино хугацааны чадавхжуулах сургалтанд хамруулж байна. Энэ удаагийн "Улс төрийн манлайлал"  сургалт БНСУ-ын Сөүл хотноо тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд  намын сонгуульт 20 гишүүн оролцож байна. Сургалт БНСУ-ын улс төрийн тогтолцооны онцлог, сонгуулийн менежмент болон улс төрийн манлайллын сэдвийн хүрээнд явагдаж, БНСУ-ын Сонгуулийн хороо, Сөүл хотын Нувонгү дүүргийн Иргэдийн хурлын танхим зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна.