sonin.mn
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Төрийн Ордон дахь өрөөндөө мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрээр:“ Тавдугаар сарын 21-ны өглөө АТГ-аас дуудаж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар намайг яллагдагчаар татаж буй тухай прокурорын тогтоолыг танилцуулсан. Би танилцаж гарын үсэг зурсан."Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлаар би нэг л зарчим баримталж байгаа. ОХУ-ын өмчлөлд байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монгол улсын Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж, Монголдоо оруулж ирсэн нь зөв . 
Гэтэл энэ үйл явдал Ардчилсан намыг бүхэлд нь харлуулж байна.
 
"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар Монгол улс хохироогүй, гэтэл онц ноцтой хохирол амссан гэж байгаа нь буруу мэдээлэл.Энэ дуулианаар "Эрдэнэт" үйлдвэрийн өмнөх авлига, хулгай, луйврыг далдлах гэж байна.
 
Мөн өнөөдрийн үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлыг намжаах гэж ийм дуулиан гаргаж байна гэж хардаж  байна.Миний асуудлыг яаж шийдэх эрх нь төрд бий. Надад айдас алга. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн  хувьчлалтай холбоотой асуудлыг Аж Үйлдвэрийн сайдаар ажиллаж байсныхаа хувьд би Засгийн Газрын хуралдаанд оруулж ирсэн нь үнэн. Өнөөдрийн үйл явцыг би улс төржилт, 2020 оны сонгуулийн эхлэл гэж харж байна. Тэгэхээр бид улс төрийг улс төрөөр хариулахаас өөр гарц  үгүй” хэмээсэн юм.
 
Х.Цэцэнноров