Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагч, хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзан баяр хүргэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан хүүхдүүд нь Харвардын их сургууль, Колумбын их сургууль, Станфордын их сургууль, Массачусеттын технологийн институт зэрэг дэлхийн шилдэг боловсрол олгодог сургуульд тэнцэн суралцах гэж байгаа юм. Жишээ нь, дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг тэргүүлдэг Массачусеттын технологийн институтэд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болсон Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав комьпютерын шинжлэх ухааны чиглэлийг сонгон суралцахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад амжилт хүсээд тэтгэлэг бол хариуцлага, зорилго гэдгийг тодотгоод, улсынхаа нэрийг өндөрт өргөх, эрдэм мэдлэгээрээ эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж, сурагчдад амжилт хүслээ.
Сэтгэгдэл0
Галт сумын сургуулийн хүүхэд тэнцсэн нь гайхмшиг байнаа. Уб готын нөгөө олон саяын төлбөрт сургуулиас тэнцсэн хүүхэд байхымуу??? тэгээд.
Энэ мэдээлэл бичсэн сэтгүүлч, та хоёр л Галт сумынх байхоо. Юм болгонд жалга довдохоо болимоор юмаа.
Энд байгаа хүүхдийн бараг 99% нь өндөр төлбөрт сургуулийнх.төлбөр өндөр ч очоод тэр босго өндөртэй сургуульд А(90) дээш оноотой сурч байна гээд бодохоор олон улсын стандартад ойртсон сургалт явуулж чадаж бна даа гэж бодогдож байгаа
Монголын шилдэг сургуульд ирсэн гадаадын оюутнуудтай уулзсан гэх сайхан мэдээ хэзээ гарах бол. Асар их менге зарж Америкийг баяжуулахаа болих хэрэгтэй. Доктор хамгаалсанаас нь хуртэл шинэ санаа гарахгуй л байгаашдээ!!!
Mongoldoo ih surguuli tugduud daraa ni master doctort gadagshaa nertei surguulid yavuulj surgadag bodlogo hamgiin zuv. Mongol dahi ih surguuliin chanaraa deeshluulrh heregtei