sonin.mn
“Монгол  улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ”-ний талаар Төмөр зам дахь цагдаагийн газарт өнөөдөр зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд НЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны хүндэт Ерөнхийлөгч, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, ШШБЕГ-ын Мааньт дахь Албадан эмчилгээний газрын дарга дэд хурандаа З.Энхмаа, Баривчлах төвийн дарга дэд хурандаа Д.Чинзориг, мөн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн нийтийн хэв журам хамгаалах  тасгийн дарга, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнүүд, албадан эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаа хариуцсан ахлах байцаагч нар оролцсон юм.
 
 
 
Мэргэжлийн байгууллагын судалгаагаар архи хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийн, мөн нийгмийн хэв журмыг зөрчиж, эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирж буй эмэгтэйчүүдийн тоо урьд өмнөхөөс огцом өссөн нь харагдаж байна.
 
Тухайлбал “Монгол улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ”-ний талаар Төмөр зам дахь цагдаагийн газарт өнөөдөр зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
 
2016-2018 оны хооронд эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийн давтамжийг судлахад жилд хоёр удаа эрүүлжүүлэгдсэн эмэгтэй 377, гурав дахь удаагаа 72, дөрөв дэх удаагаа 22, тав дахь удаагаа 13, зургаа дахь удаагаа 4, долоо дахь удаагаа 2, найман удаа эрүүлжүүлэгдсэн эмэгтэй 8 байсан. Мөн 21 эмэгтэй оюутан, 16 эмэгтэй сурагч эрүүлжүүлэгдсэн нь эмэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ өссөн. Насны хувьд 25-45 насны буюу ид залуу насны эмэгтэйчүүд илүү ихээр архи хэрэглэж байна” гэсэн статистик мэдээллийг өглөө. Энэ бүх мэдээлэл Монгол улс эмэгтэйчүүдийнхээ сэтгэл зүй болоод аюулгүй байдалд илүү ихээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна.
 
 
Энэ талаар МЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө “Залуу хүн амтай манай улсын хувьд нэг хүн амд ногдох архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт орж буй нь эмгэнэл юм. Архи согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилж буй хамрах хүрээг багасгах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилтнууд Монгол эмэгтэйчүүдэд нийгмийн ямар үйлчилгээнүүд үзүүлж байна вэ? гэдэгт илүүтэй анхаараасай. Төрийн үйлчилгээ үзүүлж буй цагдаагийн байгууллага тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх, эрэлхийлж буй санал санаачилгуудаа төрд хүргүүлээсэй” гээд “Эмэгтэйчүүдийг сэтгэл зүйгээр засах чиглүүлэх, боловсруулах, хөгжүүлэх асуудалд үндэсний хэмжээний байгууллага МЭХ-г татан оролцуулж, энэ байгууллагыг Төр, олон нийтийн статустай болгон, нөлөөллийн ажлуудыг гүйцэтгүүлэхэд ашиглаасай гэж хардаг” хэмээн хэлсэн.
Харин МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: “МЭХ эмэгтэйчүүдийн архины хамааралд автаж буй суурь шалтгааныг тодорхойлох нь чухлыг, мөн архины үйлдвэрлэл, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл дээр манай улс бодлогоо эргэж харах, архинд орсон хүний асуудлаас гадна өсвөр үе, хүүхэд залуусаа архинаас урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүдийн сэтгэл засал, олон нийтийн хандлагыг өөрчлөх, Соён гэгээрлийн ажлуудыг зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.