Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа. Тэрээр юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж хоёр, гуравдугаар шугамын дамжлагын ажлыг эхлүүлэв.
“Тавантолгой түлш” компани энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.
“Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахын тулд хөрөнгө санхүү, тээвэрлэлт гээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийсэн. Одоо хотын захиргааны хийх ажил үлдлээ. Ирэх өвөл утаатай байх эсэх нь хотын даргаас шууд хамаарна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.
Үйлдвэрлэсэн түлшийг айл өрхөд ямар нэг хүндрэлгүй, хүртээмжтэй, тасралтгүй түгээх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд онцгойлон анхааруулав.
Мөн УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, бүх шатны Засаг дарга, хороодын хэсгийн ахлагч, мэргэжлийн байгууллагууд идэвхтэй оролцох ёстой гэлээ. Иргэд ч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин гэр, байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж хэвшихийг уриалав.
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг БНСУ-ын лаборатори батласан байна. Шинжилгээний хариуг тус улсын мэргэжилтэн Пак Сан Ху Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөв.
Цаашид илүү сайн чанартай шахмал түлш үйлдвэрлэх туршилт явуулах, шинэ технологи бүхий үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай “Тавантолгой түлш” компанитай хамтран ажилладаг Япон, БНСУ-ын мэргэжилтнүүд хэлэв.
Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж байгаа.
Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна.
Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой. Төслийн зууханд дөрвөн кг түлш түлэхэд таван цаг, энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Өвөл хүртэл Амарсайхан даргаа хийж чадах уу.Өгөр толгой Ухна өөрөө асуудлыг зайлуулж байгаа юм уу?
Өвөл хүртэл Амарсайхан даргаа хийж чадах уу.Өгөр толгой Ухна өөрөөсөө асуудлыг зайлуулж байгаа юм уу? Хар тамхины наймаа хийсэн ажилтнууддаа яагаад арга хэмжээ авахгүй дүлэгнээд байна вэ?
за энэ ч хүрэлсүхтэй өөртэй яриа асуудал даа, энэ түлш нь үр дүнтэй эсэхийг хүрэлсүх л шийдэж төсөв санхүүжүүлсэн. бас тэр мандал овоо уб 600гаад км зам бас будаа болж бгааг нэмж тооцоод зардалдаа таарсан үр дүн гарах эсэхийг харж бн.
Тавантолгойгоос хулгайд алдагдсан 400 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг юу болоод өнгөрсөн бэ?
Одоо том дуугарахад арай эртдэнээ.Тэр сайжруулсан түлш чинь өвлийн хүйтэнд хир зэрэг дулаан ялгаруулах юм.Зүгээр л ямарч илчгүй цог л харагдаад байвал айлууд хэцүүдэнэ.Үнэхээр халалт сайн бол ярих юмгүй
Хавар Тахилтын чиглэлд 2-хон газар шахмал түлш зарагдсан тэр огт шатахгүй байсан шүү? Ухна минь, Чи хариуцлагаас мултрахгүй шүү
Түүхий нүүрс их хэмжээгээр авамаар бна,өвөл маш их хүйтэрч зуд болох төлөвтэй бна,
Өмнөговь аймгийн 167-р цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан хэрэг энэ сарын эхээр гарчээ. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан байна. Байлдагч Б нь өнгөрсөн оны аравдугаар сард цэргийн албанд татагдсан нэгэн байжээ. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Харин байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр байлдагч харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан гэх тайлбарыг цэргийн ангиас нь өгч байгаа гэх мэдээлэл байна. Гэвч харуулын цэргийн буу сумгүй байдгийг эх сурвалж нотолж байгаа юм. Ямартай ч, цэргийн эрдэмд суралцахаар явсан хүү бууны шархтай, азаар амьд үлдээд байна. Батлан хамгаалах салбарт цэргийн эрдэмд суралцахаар мордсон олон хүү эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Гэвч хариуцлага дээшилж, цэргийн аюулгүй байдал хангагдаагүй нь нэгэн жишээ энэ болж байна.
Huuk mash todorhoi hugatsaatai,tuluvluguutei,des daraatai, uridchilsan "utaatai dain zarlaj bn" geh met har tsagaan PR-gui hamgiin gol ni HURDTAI,ur duntei ajillaj b. Amjilt. Ouyka Auyka nartaigaa gar niilj,sanaa niilj,eldev hatgalaga provocation-d avtahgui baival Mongoliigoo turgen bosgood irne.
тэр нь тэгээд хэлгүй, дүлий болоогүй бол юу болсныг хэлсэн л байгаа даа. ийм битүү юм бичхдээ ичдэггүй "хэвлэл" байгаа л байх уу.
1 laboratoroor bish 2,3 laboratoroor turgen shalguul! Arab han huu mani 1 um hatuu zahij bn,manaid ih sain uuriimsug handdag um.Uls orniihoo alt,mungiig (told and silver) huneer bish,uursduu olborlo, barag uursduu ongotsoor teeverle gelee.Uy bodood ingej zuvlusuniig daraa bichie.
Хүрэлсүхэд хэцүү байгааг ойлгож байна Гэхдээ ингэж ярьж болохгүй байхаа.
Hutelsuhee utaa mutaa yaah ve arga hemjee hariuclaga! !!!
САЙЖРУУЛСАН ТУЛШНИЙ УУТАНД САВАЛСАН НУУРС ЗАРНА..
Holdvol bi hariutsnaa haha
Holdoj yhvel bi hariutsaya
Хүрэлсүх хариуцна даа
Өөртэй чинь бас давхар ярина шүү Сүр Данзан минь. Олонхийн саналаар 2 удаа ялагдсан хүнийг хүчээр хотын дарга болгочихоод юу яриад байна даа.
25 deesh huitend butehgui halahgui
Tsavuu holij hiij bgaa gesen unen uu tegvel bas hor hor