sonin.mn
Ирэх 7 сарын 20-ноос 8 сарын 10-ний хооронд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбоо хуралдах тов гарах ажээ.
Уг хурлаар тус холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох юм.
Учир нь МАН-ын дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор НАМЗХ-ы Ерөнхийлөгч нь 35-аас доош насны хүн байх ёстой болсон. Үүнтэй холбоотойгоор 1980 онд төрсөн,  НАМЗХ-ы Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй ажээ.
 
НАМЗХ-ы дараагийн Ерөнхийлөгч хэн байх нь ч хэдийн тодорхой болсон гэх бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал нь МАН-ын удирдлагуудын дэмжлэгийг авахын сацуу НАМЗХ-ы одоогийн Ерөнхийлөгч Г.Тэмүүлэнтэй ч ойлголцож ажилладаг юм. 
 
Түүнтэй УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү, "МАК" группийн Дэд Ерөнхийлөгч Н.Цэлмүүний нөхөр, "Алтай холдинг" группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг НАМЗХ-ы Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөө зарласан авч тэрээр намын, холбооны гишүүдээс дэмжлэг авах магадлал бага бололтой.
 
С.Сарнай