УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өнөөдөр (2019.06.25)-өөс эхлүүллээ.
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван Дэд ажлын хэсэг байгуулсан.
Энэ ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулсан Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд иргэдээс цаасаар, утсаар, цахим хуудсаар ирүүлж байгаа санал нэг бүрийг цахим программд хэрхэн оруулж нэгтгэх, санал, дүгнэлт боловсруулах, зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Тамгын газрын ажилтнуудад мэдээлэл хийлээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-д заасны дагуу УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсох, төслийн талаар танилцуулахаар 7 хоног ажиллаж байна.
Энэ ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтоан ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 40 гаруй гишүүн тойрог, орон нутагтаа ажиллаж, 20 гаруй мянган иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байгааг Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн мэдээллийн үеэр онцлов.
Мөн тэрбээр, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх болсныг онцлохын зэрэгцээ эдгээр боловсруулсан санал, дүгнэлтийг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий” ажлын хэсгийн Дэд ажлын хэсгийнхэнд энэ сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болсон тул хариуцлагатай, шуурхай ажиллахыг анхааруулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл0
МАНАН гишүүд өөр өөрсдийн тойрогт очиж Үндсэн хуулийг ингэж тэгж өөрчлөх зайлшгүй шаардалга байна гэж УХУУЛГА хийчхээд одоо ухуулгынхаа дүнг процентлон үзүүлж ард түмнээ хулхидах гэж байгаа юм байна гэж ойлгогдож байна.
өө тэгээд тэнэгтэж л бай .удахгүй орвонгоор нь өөрчилнө ядах юм байхгүй нэг өдөр л хүчингүй болчихоор дэнчигнэж байгаа хууль юм даа
үндсэн хуулийн дээр хөх тэнгэр ч биш цэц ч биш АРД ТҮМЭН байна гэж бичээрэй АРД ТҮМНИЙ ардын хянан шалгах хороо бүхнийг шийднэ ардын их хурал шийдэхгүй үүнийг оруулаарай гэх мэтчилэн их юм бий
үндсэн хуулийн дээр хөх тэнгэр ч биш цэц ч биш АРД ТҮМЭН байна гэж бичээрэй АРД ТҮМНИЙ ардын хянан шалгах хороо бүхнийг шийднэ ардын их хурал шийдэхгүй үүнийг оруулаарай гэх мэтчилэн их юм бий
ямарч санал төсөлд тусах боломжгүй.зүгээр шоу.их хуралд төсөл өргөн барьсан хойно. зүгээр ард иргэдээр хэлэлцүүлсэн болж байгаа юм.
Urgah naran geed manai buhel buten horoolold irgediin sanal avah yamar ch ajil zohion baiguulagdaagui bolhoor irgediin sanaliig negtgene geed mash hudlaa medeelel olon niited ugch baigaa yum bna. Ulsiin Ih Huraliin olon niittei harilcah heltes iim hudlaa medeelel tugeej baigaa ni ard niit olon tumniig doromjilson uil yavdal gej uzej bna.
Эхлээд ард түмний засаглал юм бол ард түмнээсээ ямар засаглал байх вэ гэдгээ асуучих. Дараа нь үндсэн хуулиа засах асуудлаа шийдье.Ерөнхийлөгчийн засаглалыг иргэд сонговол яах вэ. гэдгийг бодолцох хэрэгтэй. 30 жил парламентийн засаглал Монгол орныг хөгжүүлсэнгүйг ард иргэд мэдэж байгаа. Одоо ерөнхийлөгчийн үүргийг нэмэгдүүлж, засаглан ажиллах бололцоо олгох, парламент 76 хуулиа баталж хэрэгжүүлэж ажиллахад хангалттай юм бишүү. ТА МИНЬ ээ.