sonin.mn
УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцохгүй байх шийдвэрт хүрсэн тухай УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэв.
Тэрээр мөн: "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг тусгаагүй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн АН-ын зөвлөл үзэж, нэг дэх хэлэлцүүлэгт оролцоогүй. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахын өмнө тус бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзсан. Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэлгүй байна" хэмээсэн юм.
Иймээс  АН-ынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай байна гэж үзэн, УИХ-ынхоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй байхаар шийдсэн байна.
 
 
С.Сарнай