Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, энэ хүрээнд “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай” замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах болон бусад асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойрын түнш орон гэдгийг онцолж, АНУ-тай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв.
АНУ нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах, тулгарч буй сорилт, бэхшээлийг даван туулахад эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархав.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёр дахь компакт гэрээний хэрэгжилт, ач холбогдлыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар Монгол Улсад айлчлах урилгатайг Ерөнхий сайд нотлов.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Дэд ерөнхийлөгч М.Пенсийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав. АНУ нь Монгол Улсыг тус бүс нутаг дахь чухал түнш, дотны анд хэмээн үздэг гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байдгаа тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Манайд АНУ 1990-эд оноос хойш одоог хүртэл яг юугаар тодорхой тусалсан бэ? Япон, Азийн хөгжлийн банк, ЕХ-ны Сэргээн босголтын банк, Герман зэрэг орнуудтай харьцуулвал?
Америк Монголын Ардчилалыг зөвшөөрсний дүнд Япон Солонгос ЕХ Герман Турк ОУВС,Азийн болон Европын хөгжлийн банкууд Монголд тусалж ирсэн юм.Америкийн хүч үүндээ байдгийг одоо Монголчууд ойлгох цаг болсон ш дээ.
монголын арчиллыг америк зѳвшѳѳрѳхгүй гээд яахын ѳѳрсдийнх нь тавьсан тавилт ш дээ
Монгол одоо л Америкийн анхаарыг татах болж дээ.Онгот хувьсгалын туяагаа бодож бгаа.Монгол 2 том хоршийхоо дунд байдаг гэдгийг эрхэмсэг дэээсvvд одор бvр санагтун!!!
Ардчиллын баян бүрд, АНУ-ын түнш анд боллоо гээд бидэнд ямар ашиг байна даа.Өнөөгийн байдлаа харахад ардчилал гээч нь шал дэмий эд болох нь харагдаж байна. Цаг нь болоогүй байна. эсвэл бид арай өөр зам сонгох хэрэгтэй.
Ардчиллын баян бүрд, АНУ-ын түнш анд боллоо гээд бидэнд ямар ашиг байна даа.Өнөөгийн байдлаа харахад ардчилал гээч нь шал дэмий эд болох нь харагдаж байна. Цаг нь болоогүй байна. эсвэл бид арай өөр зам сонгох хэрэгтэй.
Худлаа шүү наад сахалтай пизда чинь Америкууд эхлээд исүс гээд хар хослолтой цүнх үүрсэн юмнууд оруулдаг тэд байшин хороололоор явдаггүй дандаа гэр хороолол эмзэг газраар явж өглөг буян хийж толгой эргүүлнэ энэ нь амьдралын байдал ямархууг тандаж байгаа юм дараа нь уул уурхайд хөрөнгө оруулна баахан зээл сан болоод явчихна дараа өрөө нэхнэ мэдээж хөл дээрээ тогтоогүй юм чинь өрөө өгч чадахгүй за тэгээд цэргээ оруулдаг юм.Энэ бол хувхай имперлист бодлого
солонгос японд ану цэрэг байдаг тэд хөгжөөд л хүчирхэгжээд л байгаа бусуу.мал маллах гэж байгаа биш юу хуцав чи
setgel hungereed yavchihaj bna !