sonin.mn
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон Нийслэлийн Засаг даргын Захирамжаар нэр бүхий иргэдийг нийслэлийн Төр, захиргааны болон олон нийт, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”, Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн хүндэт өргөмжлөл, Нийслэлийн хүндэт үнэмлэхээр нийт 11 иргэнийг шагналаа.
Мөн нийслэлийн Засаг даргын хүндэт тэмдгээр долоо, Нийслэлийн тэргүүний ажилтнаар дөрөв, нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр есөн иргэнийг тус тус шагнаж, хөдөлмөр бүтээлийг нь үнэлсэн юм.
 
 
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө нийслэлийн төр захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй та бүхнийг Үндэсний их баяр наадмын өмнө шагнан урамшуулж байна. Та бүхэндээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Сайхан наадацгаагаарай” хэмээлээ.
 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс