sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Хятадын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 1992 оноос хойшхи хамгийн сул өсөлтийг үзүүлжээ.
Статистикийн Үндэсний хорооноос даваа гарагт гаргасан тайланд дурдсанаар, ДНБ 2019 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хугацаанд 6.2 хувиар өссөн ажээ. Үүнийг өмнөх улирлынхтай харьцуулахад 0.2 хувиар буурсны зэрэгцээ өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойшхи анхны буурсан үзүүлэлт болжээ. 
 
“Санхүүгийн хүндрэлийн улмаас орон нутгийн засаг захиргаад дэд бүтцийн зардлаа танаж байна” гэж эдийн засагчид мэдээлсэн бөгөөд тэдний үзэж буйгаар, АНУ-ын импортын хэмжээ ихээхэн буурсан нь үйлдвэрлэл болон тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг сааруулсан ажээ.
Хятад улс энэ онд эдийн засгийн өсөлтөө 6-6.5 хувь хүрнэ хэмээн урьдчилсан таамаглаж байгаа хэдий ч цаашид энэ үзүүлэлт суларсан хэвээр байвал нэмэлт арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлага тулгарна хэмээн ажиглагчид үзэж байна
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг