sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөпөр 08.00 цагт эхэлж, 19 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны дүнгийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон дүнгийн тухай, Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт багтжээ. Мөн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам, Автобензин, дизелийн түлшний албан татвараас авто замын санд төвлөрүүлэх хувь хэмжээг батлах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх тухай хэлэлцэх юм.
 
Түүнчлэн Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлын талаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар, Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлал, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганд оролцсон дүнгийн талаар болон Стратегийн ач холбогдолтой Шивээ-овоогийн нүүрсний бүлэг ордын талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэх аж.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг