Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд талууд нэгдсэн ойлголцолд хүрчээ. Тодруулбал, эрх баригч намын 62 гишүүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “эцэг" хуульд оруулах өөрийн санал, төслөө өнгөрсөн сарын 17-нд УИХ-д өргөн барьсан. Ингэснээр хоёр төслийг нэгтгэх, АН-ын зөвлөлтэй зөвшилцөх шаардлага үүсээд байсныг нэг талд нь гаргажээ. Ингээд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил, гишүүдийн тоог 99 болгохоос гадна сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуульд тусгахгүйгээр органик хуулиар зохицуулж явахаар олонх дэмжээд байна.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд байгалийн баялгийг “нийтийн өмч байна” гэж оруулж ирснийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд “байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байна” гэж оруулахаар тогтжээ. Ийнхүү талуудын зөрүүтэй байсан саналыг эцэслэж, олонх нэг талдаа гарав.
Ингэснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэж, эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр, энэ долоо хоногтоо багтаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгах юм байна. Үүний дараагаар Ард нийтийн санал асуулга явуулах уу гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх үү гэдгийг шийдэх аж. Үндсэн хуулийг өөрчлөх төсөл цэгцрэхтэй зэрэгцээд УИХ-ын ээлжит сонгуулийг хугацаанаас нь өмнө буюу энэ ондоо багтаан явуулах тухай яриа гарч эхлэв. Тэр бүү хэл, он гарахаас өмнө буюу ирэх арваннэгдүгээр сард УИХ-ын сонгуулийг явуулахаар болсон тухай ам дамжин ярьж байгааг хэрхэн ойлгох вэ. Уг нь УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар парламентын бүрэн эрх дөрвөн жил байх учиртай. Энэ хуулийн заалт өдгөө ч хүчин төгөлдөр. Тиймээс УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнд бүрдсэн өдгөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу ирэх 2020 онд дуусгавар болно. Гэтэл юуны учир ийнхүү хугацаанаас нь өмнө тарааж, сонгуулийг хугацаанаас нь явуулах тухай “бор шувуу” нисгэж эхлэв. Цаг хугацааны дарааллаар нь хөөвөл дээрх яриа хаанаас үүдэлтэйг олоход ядах юмгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 16-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон бөгөөд үүнээс өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулсан. Тэрбээр чуулганы хуралдаанд оролцож, үг хэлсэн бөгөөд төгсгөлд нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарахыг уриалсан байдаг. Энэ нь түүний хувьд анхны тохиолдол биш бөгөөд Төрийн тэргүүн болсноос хойш УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах талаар хэдэнтээ ярьсны нэг нь байв. Түүний хүсэл сонирхол, байр сууриас дүгнэж үзвэл, Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг шуударсан энэ үед дээрх яриа идэвхжсэнийг Төрийн тэргүүн ба түүний багийнхнаас ангид авч үзэх аргагүй юм. Уг гарвалыг нь хөөвөл яалт ч үгүй Ерөнхийлөгчийн үүрнээс ниссэн “шувуу”.
Харин Ерөнхийлөгч маань энэ тухайд юу гэж хэлснийг эргэн харъя. "Эрхэм гишүүд ээ, Та бүхэн сүүлийн арван жилийн турш ярьж, хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо. Улс оронд шинэ гараа, шинэ эхлэл даруй хэрэгтэй байна. Та бүхэн иргэний болон улс төрийн эр зориг гаргаж, эдгээр алхмыг хийснээр ардчилсан түүхэнд тэмдэглэгдэн дурсагдах гавьяаг байгуулах болно" гэсэн юм.
УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, сонгууль явуулах нь хэнд, чухам ямар ашигтай вэ. Монгол төрийн эв нэгдлийг илэрхийлэгч нь ийнхүү тарах, бутрах тухай уриалаад байхаар төрийн бат бөх, залгамж чанарыг хэрхэн хадгалах вэ гэдэг асуулт хариултгүй үлдэж байна. Ямартай ч, сарын өмнө ийнхүү байр сууриа илэрхийлж байсан Ерөнхийлөгчийн санаачилгыг ойрын өдрүүдэд идэвхжүүлээд эхэллээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь Төрийн тэргүүний хэлсэнчлэн түүхэн үүрэг гэдэгтэй маргах хүн гарахгүй. Харин үүний дараагаар УИХ-ыг тараах нь, хэр зохимжтой вэ. Тараалаа гэхэд хэн хожиж бас хохирох вэ. Улс төрд тодорхой зүйл тун ховор болсон энэ цагт парламентын бүрэн эрхийн хугацаа ямар ч үед дөрвөн жилээр хадгалагдаж байсныг болиулах шаардлага бий юү. Наанадаж, улсын төсөв санхүү, цаанадаж гадаад зэх зээлд очих шуум зэргийг тооцож үзмээр. Гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн олох, тэднийг хэрхэн татах тухай байнга ярьж, бичсээр атлаа бүх зүйлийг тодорхойгүй байдалд оруулах нь улс орны маргаашийн хувь заяанд хэрхэн нөлөөлөх вэ гээд УИХ-ыг тараахтай зэрэгцэн үүсэх олон асуудал бий. Харин ямар тохиолдолд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, бас сонгууль явуулах вэ. Энэ тухайд хуульд зааснаар хоёрхон зохицуулалт бий.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 22.2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санап болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно.
Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.3- т “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бол зарлиг гаргана” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан нөхцөл үүсээгүй учраас Үндсэн хуулийн 22.2 дахь заалтыг харгалзаж болох юм. Энэ тухайд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “УИХ тарахдаа туллаа гэхэд хэн нэгэн шийдвэр гаргаж таарна. Тэр шийдвэрийг хэн гаргах вэ, УИХ өөрөө л гаргана биз дээ. УИХ үнэхээр үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна, бид таръя гэвэл тарна.
Эсрэгээрээ бид боломжийн түвшинд ажиллаж байна, хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хугацаанд үйл ажиллагаа явуулна гэвэл явуулж л таарна. Ийм л юм. Тэгээд ч УИХ тарахдаа хүрвэл түүнийг зохицуулсан бие даасан хуультай. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь санаачилга гаргавал УИХ-ын даргатай зөвшилцөөд түүнийг нь УИХ олонхоороо ёсчилбол хугацаанаасаа өмнө тарж болно гэдэг заалт бий” гэв. Гэхдээ УИХ-ыг тараах эсэх нь гишүүдийн итгэл үнэмшлийн асуудал учраас тааварлах аргагүй. Харин дээрх ярианд УИХ-ын гишүүд хэрхэн хандаж байна вэ. Энэ талаар зарим гишүүнээс байр суурийг сонсоход олонх нь ‘‘Энэ талаар мэдээлэлгүй байна, би л хувьдаа тийм зүйл сонсоогүй” гэж байв. Ямартай ч, сошиалд түгсэн ч элдэв мэдээлэлд итгэх аргагүй ч хүссэн нь хөгжмөө захиалдаг талбар болсон нь нууц биш. Тийм ч учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл жигдэрсэн энэ үед УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай яриаг зорилгогүй гаргасан гэж итгэх аргагүй. УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах боломжтой юу, хэрвээ түүндээ хүртэл процедур хэрхэн өрнөх вэ. Энэ тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Тогтохсүрэнгээс тодруулахад, “Үндсэн хуулийг баталсны дараа бидэнд хоёр том ажил оногдож байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгч ч өөрөө хэлчихсэн.
Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуулийг заавал батлах ёстой. Хуулиа батлахгүйгээр УИХ тарчихаар дараагийн парламент яаж бүрдэх билээ. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгууль явуулах эрх зүйн орчингүй болчихно шүү дээ. Тэр дундаа УИХ-ын бүрэн эрхийн хугацаа хэдэн жил байх, парламент нь хэчнээн тооны бүрэлдэхүүнтэй байх юм гэдгээс эхлээд шийдвэрлэх олон асуудал үлдэнэ. Тэгээд ч УИХ-ын бүрэн эрхийн хугацаа, гишүүдийн тоог өөрчлөх тухай ярьж буй энэ үед Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахгүйгээр парламентын үйл ажиллагаа цаашид үргэлжлэх, бүр сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах тухай ойлголт огг байхгүй.
Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийг мөн шинэчлэн батлах ёстой. Ингэж байж дараагийн алхмаа ярих нөхцөл бүрдэнэ. Гэхдээ УИХ тарах тухай ямар ч яриа гараагүй учраас би энэ талаар байр суурь илэрхийлэх боломжгүй” гэсэн юм. Ямартай ч, УИХ-ыг тарааж, сонгууль явуулах тухай яриа шаргал ордонд алга. Үндсэн хуулиа өөрчлөх нь түүхэн төдийгүй нэн хариуцлагатай ажил учраас ажлын хэсгийнхэн, УИХ-ын гишүүд идэвхийлэн ажиллаж байгаагаа илэрхийлж буй. Хүссэн хүсээгүй ээлжит сонгуулийн хугацаа дөхсөн энэ үед эрх баригч намын нэр хүндийг унагах, тэдний хийсэн үйлдэл бүрийг мушгин буруушаах хандлага үеийн үед байсаар ирсэн. Энэ үүднээс нь үзвэл УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай яриа цаг үеэ олсонгүй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
УИХ-ын гишуудийн тоог нэмэх, сонгуулийг ямар системээр явуулахаа Ард иргэдийн санал асуулгаар шийдэх шаардлагатай. Ард иргэдийн татвараар санхуужих тул. Сонгуулийг гараар тоолж хар хайрцагыг халах хэрэгтэй. Эс тэгвээс сонгууль шудрага болохгуй, луйвар болно.
Архангайн Цэнхэр суманд Монгол газар компанийн алт олборлох нэрээр сүйтгэсэн газар нутгийг онгоцноос бичлэг хийж харуулсныг үзлээ. Арай ч дээ. Газар нутаг минь ийм болчихсон гэж зүүдэнд ч орсонгүй. Энэ бичлэгийг ТВ-ээр дахин дахин сайн харуул ард түмэнд. Алт олборлогчидыг заавал шорон гянданд хийх нь гол биш. Нөхөн сэргээлтийг нь сайн хийлгэ. Эрхбиш зөвшөөрөл энэ тэр байдаг болоод л ухаж сэндийчээ байлгүй. Харин тэр зөвшөөрөл лиценз өгсөн дарга даамлууд, хуулийн дагуу хянаж шалгаж байх үүргээ биелүүлээгүй үе үеийн албан тушаалтнуудыг ил болгож арга хэмжээ авах хэрэгтэй. Арай л байна шүү. Хайран эх нутаг минь.
Яг олборлолт явагдаж байхад тэгж л харагдана шүү дээ.Дараа нь нөхөн сэргээлт гэж хийдэг юм ш дээ.
үндсэн хуульд өөрчлөлт хийх шаардлагагүй яагаад гэвэл одоогийн төрд хулгайч худалч нар дүүрсэн үед хийвэл тэд 20 жил монголын ард түмнийг дарлах манан тогтолцоог хамгаалах болно одоогийн УИХ хуралд байгаа ард түмний үзэн яддаг хүмүүс болох Эрдэнэ,Эрдэнэбат тэргүүнтэй манангийн хэсэг нөхдүүд намын жагсаалтаар гарч ирэн манан тогтолцоог авч үлдэх гэж байна энэ бол аюул тэд нар бол төрд биш шоронд байх хүмүүс байгаа юм
Alaltsaj boliishdee
үндсэн хуульд энэ үед өөрчлөлт хийж болохгүй сонгуулийг холимог системээр явуулна гэдэг бол тэнэг юм ард түмэн өөрсдөө төрөө удирдах ёс алдагдаж харин манангийн нам удирдах болоод байна ард түмэн тэнэг юм шиг унтаж байснаас сэрэх хэрэгтэй ёстой үхэр монгол гэдэг үнэн шүү
hahahaha . yaah gej bidniig songsiim?? hohi chin . . bandan tas ... shagdar 5 hvvhed ehnertee amalsan amlaltaasaa butsaj urvan . horloo hvvhend tachaadan dur handag ni amidraliin huuli .... 3 say vhervvd muuruud bai .. .4 jil ugaasaa duuslaa . hahahahahaha .

одоооны ялтан гишүүдийг барьж шоронд илгээ.
одоо холимог ситемээр сонгууль явуулж, хар машинаар тоолвол нөгөө хэдэн хулгайч дээрэмчид гарч ирнэ. эд нар үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй. монгол төр цэгцтэй болтол мажиратор -р явах хэрэгтэй.
Setgegdlvvdiig olon hvn bus neg l tuvuus udirdan negen Sanaag l shurguuljee.
Undsen Huuli gedeg yum etseg huuli gej eliirehee boli!
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх 2 танхимтай байх эсэх Шүүгчдийг сонгох эсэх зэрэг зарчмын асуудлаар ард нийтийн санал асуулга зайлшгүй явуулах ёстой
Женко хулгайч төрийг аль болох л тогтворгүй байнгын хэрүүл хагаралтай байлгах сонирхолтой нөхөр. Өөрөө хугацаанаасаа өмнө огцор тэгвэл. Та бол огцрох болзлоо аль хэдийн хангачихсан шүү дээ.
Женко хулгайч төрийг аль болох л тогтворгүй байнгын хэрүүл хагаралтай байлгах сонирхолтой нөхөр. Өөрөө хугацаанаасаа өмнө огцор тэгвэл. Та бол огцрох болзлоо аль хэдийн хангачихсан шүү дээ.
Энэ цаг үед хамгийн муу муухай хүмүүс төрийн эрх барьж байгаа тул ҮХ-д өөрчлөлт оруулах хэрэггүй. Эд нар бол зөвхөн идэж уух, эдлэх ямба, эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдэх, өмнөх өр шир, үйлдсэн хэргээсээ яаж мултрах ийм л юм бодож байгаа. Хийвэл хийх хугацаа эрх мэдэл нь өчнөөн байлаа эд нарт. Ард түмнийгээ мөн ч олон жил хуурлаа. Одоо болно. Муу хүмүүсийн гар орсон хууль муу л болно.

Хар хайрцгаар тоолох үед манай гадагш ханарсан тоотой цөөн толгой олигархийн оролцоотой болон огт оролцоогүйгээр гаднын хүчний нөлөө орох магадлал өндөр. Харин гараар тоолох үед нам нэрт бүлэглэлийн угаадас долоогч боолууд сэгэн дээр цугласан ялаа шиг бужигнах болно. Хэцүү дээ. Үр дүнг үнэлэхэд нэн бэрх. Нөлөө ойрын байх тусам ойрын бодлого, хол байх тусам холын бодлого тээгдэх болно. Нутгийн чоно холын чононы алинд идүүлэх дуртайгаас мөн ямар чоно идэх нь хамаагүй жаахан юм олж идэхээр шөнө харанхуй ойруу орох сонголт хонины өмнө байна. Мэдээж гишүүдийн тоог нэмэх гэж дээдэс улайрах болно. Мөлжүүртэй яс нь энэ. ҮХ-д өөрчлөлт оруулах хөдөлгөгч хүч нь энэ. Сүүлийн 30 жилийн бүх юманд гар хөлөө хөхүүлсэн нөхдүүдэд хууль ёсыг бэхжүүлэх сонирхол огт байхгүй. Хүн гэгч өөрөө өөрийнхөө эсрэг үйлдэл хийх дургүй амьтан. Тэр тусмаа бүхнээ үлдээх гэж буй үр хүүхдийнхээ эсрэг. Тэгээд бас хана хэрэмнийхээ гадна гарах цаг нь болж буй энэ үед. Архаг багш камаандлагч нараа диваажинд явсны дара