Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ.
Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар уг хуулийн төсөлд тусгажээ.
Урамшуулалд улсын төсвөөс нэмэгдэл зардал гарахгүй бөгөөд улсын орлого болгон хураасан хөрөнгөөс санхүүжүүлэх аж.УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны холбогдох албан тушаалтнуудад хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэн батлах бэлтгэлийг хангах үүрэг даалгавар өгөв.
Их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой авлигын хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэл учруулдаг тул “Шүгэл үлээгчийн тухай” болон гэрчийг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр энэ үеэр илэрхийлэв.
Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргаж буй санал, дүгнэлтэд үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл0
10 хувь бага байна.50 хувийг олго.
huvia nemeech hvnii bugs uhuulchaad daraa ni 10 huviar bie yaaj hamgaalahiin ?? tonuulchid iin dairaltaas yaaj harahiin
Филиппиний еронхийлогч Родриго Дутерте авилгал егехийг шаардсан албан тушаалтан, тушмэдуудийг буудаж болно гэсэн зевшеерлийг иргэддээ егсен байна. Гэхдээ хел руу нь буудаж болно. Хэрэв та нар тэр авилга нэхсэн албан тушаалтныг буудаад алчихвал дараа нь авилга нэхснийг нь нотлоход хэцуу, чи еерее шоронд орох аюултай учир хел руу нь бууд гэж тайлбарласан талаар Manila Bulletin мэдээлжээ. Авилгатай тэмцье гэвэл энэ хун шиг зоримог арга хэмжээ ав, еертэйгээ таарсан хогийн юм битгий хий, Занданшатар гэгчээ
Матаад мэдээллээд байхад арга хэмжээ авдаг юм уу ? Ямар ч ялгаа алга. Дэмжлэг авах гэсэн попорсон пиар байна. Ялаа аваад шоронд оо суудаг бол авмлгал аяндаа алга болно
өөрсдөө хамгийн түрүүнд ачигдахаа мэдэж байна уу УИХ батлахгүйг нь мэдэж байж худлаа попрох юм даа
10 shantajny 10 boloh ni l de. Nuguuh ni chamd 15 -20 ugie gene shd keke.
батлагдаасай илчлээд өгий
Сайхан мэдээ байна бидний эргэн тойронд сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нараас авхуулаад жижиг гэлтгүй авилга зөндөө байна энэ хууль батлагдаасай билээ
Сайхан мэдээ байна бидний эргэн тойронд сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нараас авхуулаад жижиг гэлтгүй авилга зөндөө байна энэ хууль батлагдаасай билээ
10 байхдаа ч яахав дээ!! Дандаа голоо цохиж амьдрах юм. Vнэхээр эргэлт гаргая гэж байгаа бол шагналыг 50 хvргэхэд яачаад байгаам? Улсын тесвеес гарах гэж байгаа менге биш дээ!

мөнгөөр бус албан тушаал ,ажил үйлчилгээ,бараагаар болон бусад мөнгөөр шууд илэрхийлж боломгүй ашиг сонрхлоор авилгалдсан бол яаж 10 хувийг тогтоох юм бэ
мөнгөөр бус албан тушаал ,ажил үйлчилгээ,бараагаар болон бусад мөнгөөр шууд илэрхийлж боломгүй ашиг сонрхлоор авилгалдсан бол яаж 10 хувийг тогтоох юм бэ
10%-ийн тогтолцоо ингээд хуульчлагддаг юм байжээ
shal demii huuli sanaachiljee.Ilchilne gej ailgaj bgaad 40% iig avsan ni deer yum bba
Zandanshatar erinhiilugch baibal tohirono hulgaich jenkog haraad buehgui sahal hurts gesen hamuudaa l avch garna
Saudi Arabiin gazriin tosnii 2 baiguulamj ruu haldlaga hiisen ene ued 1huuhed maani USA-aas,bi endees gazriin toson deer Forex togloj 20.000$+ garuig olov.3 honogiin umnu haalt ni dooguur bsan ch uchugdur neelt ni ovoo deeguur baisand tsag aldalgui togolson um.Bi muu toglogch ch aztai blaa. Turuuchiin udaa altan deer togloj 8000 hojson.Iim mayagaar jildee 2 toglood baih umsan gj bodson ch asar tomoor aldah bh gej bodood toglodoggui.Trump Hoit So,HK-iin baidal,Saudi-n petro-dollar,busad ornii valut zereg olon olon umiig sudlah geh meteer toglovol sain ur duntei um bilee.Manai humuus iim sudlagaagui,buduun barimjaagaar,olon olon demii togloj, teneg aldaj hanadaggui um bilee.
Занданшатар маш зөв санаачлага гаргалаа даа.Биелүүлбэл шууд ард түмнээс мөш том оноо авах болно.
Энэ 10хувь батлагдах болов уу.Авилгачдын эсэргүүцлийг ялах уу.
Би яг одоо Эрчим хүчний салбарын байгаа 10миллиард төгрөгийн авилгалыг илрүүлж чадна.Болох л юм.1миллиард төгрөгөөр шагнуулна.9миллиардыг улсын төсөвт тушаачихна.Болох юм байна.Амжилт.
Авилга өгсөн хүнийг шийтгэдэггүй болго. Авилга өгч ажлаа бүтээгээд тэгээд матаад авилгын мөнгөө буцааж авдаг болгочих. Тэгээд л шийдэгдэнэ.
Авилга өгсөн хүнийг шийтгэдэггүй болго. Авилга өгч ажлаа бүтээгээд тэгээд матаад авилгын мөнгөө буцааж авдаг болгочих. Тэгээд л шийдэгдэнэ.
Дутeртe Авилгачдыг шууд буудан алах зөвшөөрөл олгожээ. Ядлаа гэхэд 5-20 жилийн хорхи ялаар шийтгэвэл болохгүй юу.Хуулийн хэрэгжилтийг хангуулах Ард түмний холбоог байгуулж Шудрага бус Шүүгч,Хууль сахиулагчид Төрийн албан хаагчаас хариуцлага нэхэмжилж байвал Авилга албан тушаалын гэмт хэрэг эрс багасна.

Demjij baina
боль. Өгснийг нь шийтгэдэг хууль хаа байна. Хөшүүрэг нь тэр Авсан ньшийтгүүлдэг биш өгснийг нь шийтгэхээр бүгд шорон шаах гээд байна л даа энэ муусайн дарга нар
Авилгатай тэмцэх талаар төрийн бүх салаа мөчрийнхөө ажлыг сайжруулахын оронд ард олныг хооронд нь хагаралдуулан сөнөөх хорлонтой муу зүйл санаачилж байгааг ойлгохгүй юм.Ухаанаа тэлж удирдах арга барилд илүү суралцвал ясын.УИХ-ын даргаа?