sonin.mn
"Монголын Үндэсний Фронт" хөдөлгөөн өнөөдөр буюу 11-р сарын 7-нд УИХ-ыг тараах зорилготой "Эх орон дуудаж байна" жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байсан билээ.
 
Гэвч өчигдөр ЗГХЭГ-аас  11-р сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээ зохион байгуулах  болсон тул жагсаал цуглаан зохион байгуулж болохгүй,  11-р сарын 8-ны 11.00-18.00 цагт зохион байгуулж болно гэсэн албан бичгийг Монголын Үндэсний Фронтын тэргүүн, генерал Б.Баярмагнайд гардуулсан юм.
 
Харин Монголын Үндэсний Фронт үүнийг жагсаалын хүчийг саармагжуулах зорилготой эрх баригчдын бусармаг үйлдэл гэж үзэж буй бөгөөд өнөөдөр товлосон цагтаа жагсах ажээ.
 
С.Сарнай