sonin.mn

Өвлийн улиралд нарны туяа багасч өдрийн гэрэлтэй хугацаа богиносдог тул хүн амархан ядарч туйлддаг. Хэрхэн энэхүү өвлийн саруудад эрч хүчтэй байх вэ?

1. Сайн, зөв зохистой хооллох хэрэгтэй. Жимс, ногоо болон уургаар баялаг хүнс (мах, загас, буурцаг). Харин чихэрлэг (чихэр, бялуу, шоколад) зүйлээс аль  болох татгалзах хэрэгтэй.

 

2. Ундааг зөв сонгох хэрэгтэй. Болж өгвөл ургамалын гаралтай цайг нимбэг, лайманы шүүстэй хамт хэрэглэж байвал маш сайн. Мөн цагаан цайг эрүүл мэндэд  сайн гэдэг. Харин кофег бага хэрэглэвэл зохимжтой, кофе нь эрч хүчийг өгдөг ч хугацаа нь бага байдаг байна.

 

3. Сайн унтаж амарч байх хэрэгтэй. Өвлийн улиралд зуныхыг бодвол 1-2 цагаар өмнө унтаж байвал сайн гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Унтахынхаа өмнө  өрөөгөө хэдэн минут салхилуулаад бас өөрөө зурагт үзэхгүй байвал дээр. Мөн өөрийн амьдарч буй орчиндоо тод өнгийг оруулвал сайн гэнэ. Тиймээс тод  өнгийн хувцас, гэрийнхээ интерьерийг тод өнгөөр чимэглэ.

 

Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”