Нийслэл хот улсын төсвийн ачааллыг нуруундаа үүрсээр ирсэн бөгөөд энэ жил мөн л Улаанбаатарчууд нийт орлогынхоо 35 хувийг улсад төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байна. Монгол Улсын нийт хүн амын тал шахам хувь нь аж төрдөг нийслэл хотын төсөв санхүүгийн асуудалд улстөрчид үнэндээ л шоовдор хүүхэд шиг хандсаар ирсэн. Нийслэлийн төсвийн орлогын дөрөвний нэгийг улсын төсөвт орлого болгон татаад авчихдаг. Буцаагаад хөрөнгө, мөнгө хуваарилж өгөхдөө 30-аад мянган хүн амтай нэг аймагтай адилтгаж үздэг нь нууц биш. Энэ жилийн тухайд Сангийн сайд урьд урьдынхаас бүр ч илүүтэйгээр гар татах нь улсын хэмжээнд ганц байдаг Хавдар судлалын үндэсний төвд зарцуулах байсан 18 тэрбум төгрөгөөс сохор зоос ч хялайлгаагүй байгаагаас харахад ойлгомжтой болж байх шиг. Тэгээд ч одоо Хүн чулууны хонхорт аж төрөн суугаа 1.5 сая монгол хүн ажил, амьдралаа хэрхэн залгуулах вэ.
Багахан төсвийнхөө хэдийг нь цалин хөлсөнд тавьж, хэдээр нь бүтээн байгуулалт хийж, хэдийг нь сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн засвар, өргөтгөлд, хэдийг нь урсгал зардалд зарцуулаад зам засвар арчлалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах гэх мэт хүний амь нас, эрүүл мэнд, ая тухтай амьдрах орчин нөхцөлтэй холбоотой асуудлаа шийдэх билээ.
Улаанбаатар хотод автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг нийслэлийн удирдлагуудын зүгээс гаргасанд олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Энэ нь иргэдийн халаастай шууд холбоотой учраас ингэх нь ч дамжиггүй. “Түгжрэл бууруулах нэрийдлээр иргэдийнхээ халаас руу өнгийлөө" гэсэн нэг өнцгөөс харвал мэдээж тийм. Гэхдээ энэ бол түгжрэлээс үүдэлтэй гэхээсээ илүү юуны түрүүнд автозамын ашиглалтын бэлэн байдлыг хангах, зам засвар, арчлалтыг чанартай хүртээмжтэй хийж, гүйцэтгэх цаашлаад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотойгоор бодит шалтгаан нөхцөлийн улмаас урган гарсан санал гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу. Өнгөрсөн зуны үргэлжилсэн усархаг борооны улмаас улс, нийслэлийн автозамууд чанараа таниулж, эвдрэл гэмтлийг нөхөх, засч арчлах шаардлага хаа сайгүй бий болсон. Тухайлбал, олон улсын болон улсын чанартай автозамын засвар, арчлалтад их хэмжээний мөнгө зарцуулж, тэр нь төсөвлөсөн хэмжээнээсээ нэлээд давсан учраас Автозамын санд төвлөрүүлэх хөрөнгө, эх үүсвэрийг нэмэх шаардлагатай гэж үзэн өнгөрөгч наймдугаар сард Засгийн газраас журам хүртэл баталсан билээ. Уг журмаар автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мөн төлбөр хураадаг цэгийн тоог нэмэх зэрэг хэд хэдэн шийдвэр гаргасан юм.
Замын хөдөлгөөний хэт ачааллыг зөв тооцоолох, автозам, уулзвар, гэрлэн дохионы хэвийн ажиллагааг хангах, замын сүлжээний хүртээмж, хөдөлгөөний, аюулгүй байдлыг сайжруулах, автозогсоолыг нэмэгдүүлэх, жолооч зорчигчдыг ая тухтай зорчуулахад замын сангийн хөрөнгө маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтний хэлж байгаагаар зам засварын арчлалтын мөнгө жилээс жилд буурах болжээ. Өмнө нь 55-60 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол сүүлийн зургаан жилд 20 тэрбум төгрөг болгон бууруулчихаж.
Тэгвэл нийслэлд ямар боломж нөөц байгааг бодоод үзье. Нийслэлчүүд бид өмнөх жилүүдийн адил хойд хормойгоороо урд хормойгоо нөхье гээд ч 2020 онд засч сайжруулах шаардлагатай нийт авто замынхаа талыг ч нөхөж дөнгөхгүй хэмжээнд хүрснийг юуны түрүүнд дуулгах нь зүйтэй. Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 789.2 км, хотын бүсийн хэмжээнд нийт 1051 км урт автозамын сүлжээтэй. Гэвч замын сүлжээний техник ашиглаптын түвшингээр үзэхэд өнөөгийн байгаа автозамын 40 хувьнь хангалтгүй гэсэн тооцоо байдаг аж. Тиймээс замын ашиглалтын түвшинг 100 хувьд хүргэн иргэд олон нийтийн тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нийслэлд автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад 100-350 мянган төгрөг болгох шийдвэрийн цаад шалтгаан эндээс эхтэйг та эрх биш ойлгох биз ээ.
Жилийн төлбөр 100 мянган төгрөгийг 12 сард хуваавал нэг сард 8300 төгрөг, өдөрт 276 төгрөг гээд бодохоор энэ хэмжээний мөнгө төлөөд аюул эрсдэлгүй замаар зорчих боломж та бидний гарт байна гэсэн үг. Хэдхэн хоногийн дараа он гарангуут сонгуулийн буухиа хаа сайгүй өртөөлөх эгзэгтэй, эмзэг цаг дор зам ашигласны төлбөр нэмнэ гээд ярьж байгаагийнх нь төлөө хотын Захирагчийг “Унах нүхээ өөрөө малтаж байна даа” гэж улс төрийн хожоо бодож суугаа хүн цөөнгүй байгаа нь ч энэ өдрүүдэд ил болов. Энэ асуудлыг зориуд улстөржүүлэн иргэдийг хөөрөгдөж байгаа хүмүүсийн хувьд түүгээр явсан гайг үүгээр дуудчихалгүй, хэдэн сар амнаасаа хий гаргачихгүйхэн шиг мөрөөрөө гэлдэрч яваад сонгуульд оролцох нь чухал болохоос биш ирэх зун нийслэлчүүд ямар замаар зорчих нь огтхон ч хүртээлгүй бололтой. Харин иргэдийн, олон нийтийн эрх ашгийг бодолцдог хүнд бол сонгуулийн сунгааны унаа, даваанаас илүүтэй ирээдүйг харсан бодит ажил, бодит үр дүн чухал байдаг. Өрхийн төсөв санхүүтэй холбоотой асуудалд олон нийтийг яаж турхирч, улс төрийн тоглолт хийхээ тэд мэддэг ч одоо цаг үе өөрчлөгдсөн. Тийм ч учраас хувийн эрх ашиг бус, нийтийн эрх ашгийн үүднээс зоригтой, зорилготой, тууштай байвал үр дүн нь заавал гардгийг сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлснээс бэлээхэн харж болохоор байна. Эцэст нь хэлэхэд, хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос нь шалтгаалж автозам ашигласны төлбөрийг дорвитой нэмээд өгөхөөр иргэд машинаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, дугуй унах, алхах гэх мэт боломжийг эрэлхийлж эхэлдэг бөгөөд тэр хэрээрээ замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад ач тусаа өгдгийг олон хотын жишээ харуулдаг билээ. Дээр нь Улаанбаатарт өдөр тутам хөдөлгөөнд оролцдог 401 мянга гаруй автомашины 78 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай гэсэн үзүүлэлттэй байгаа нөхцөлд ногоон хотыг цогцлоохын төлөө ийм зохицуулалтыг хүчээр хийдэг бодлого ч хаа сайгүй бий.
У.Орхон
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Иргэдийн орлого бага ч гэсэн нэг талдаа замын бүтээн байгуулалт өндөр өртөгөөр босдог эргээд замын төлбөрөөр нөхөхөөс өөр арга байхгүй л юм даа яалтай ч билээ жилд нэг удаа төлбөрөө төлөөд явахад нэг талдаа болохгүй ч юм байхгүй л байлтай бүтээн байгуулалт хийгээд байгааг нэг талдаа бодолцоод харааж зүхэлгүйгээр бололцоогоороо байвал яадаг юм бол доо
Эхний ээлжинд том жижиг дарга нар шат шатандаа хулгай хийхээ болих хэрэгтэй дээ....
Тэр яахав Энэ прус унасан замын бөглөөсүүдийг цэвэрлээч Прус машины замын болон галийн татварыг 10 дахин нэмээч
Автозамын төлбөрийг нэмэгдүүлснээр ая тухтай замаар зорчих боломжтой болохгүй дарга хулгай хийж идэх мөнгө ихэснэ гэсэн үг.Тэгээд их мөнгө идсэн дарга нар хэргээ сунжруулж удаагаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгаад ялгүй үлдэнэ.Ард түмэн хохирно.Үүнийг болиулах хэрэгтэй.Концесс, ЖДҮ идсэн хулгайч нар зүв зүгээр явцгааж байгааг өмхий малнууд та нар харахгүй байна уу?
*Өөр арга байхгүй л юмдаа яалтай ч билээ* ийм л хүлцэнгүй бгаамдаа Энэ төрд бгаа луйварчингууд луйвар хийдэггүй бол Монгол хүн бүхэн улс орноо гэх сэтгэл бдаг бол Монгол улс юун зам юун хураамж Улаанбаатар юун дубай цаашаа болно доо. гэхдээ тань шиг хүлцэнгүй манж зантай хүмүүс их бвал...............
Хуцлаашдээ.Тэгээд дарга нарын мөнгө хөрөнгөтэй баячууд зорчих юм байнлдаа.Ард түмэн яах болж байна цалингийнхаа ихэнх хувийг татварт өгчихөөд хэдэн муусайн хүүхдүүдээ яаж тэжээ гэж бодож байгаа юм бол.Засаг яаж ийгээд маниусийгаа мөлжих аргаа олох юм.Хаа байна тэр офшорчдоо их хэмжээний авилга авагчид мөнгө идэгч нар нь чөлөөтэй тэнэж байна.Ард түмнээ зовлонд хаявал тэд хэзээ нэгэн цагт босч л таараа
татвар төлж сайхан зам дээр явна үнэгүй юм гэж энэ дэлхий дээр нэгч үгүй. одоо засвал замуудынхаа мөнгийг төлдөө
Бид Татвар хураамжаа төлсөөн сайхан замтай болъё гэхээр эрх дархтангууд шат шатандаа хуваагаад идсэн оффшорт хийсэн одоо яахуу
босоод эсэргүүцэж чадахгүйгээс хойш хүчиндүүлээд хэвтэж байхаас яахвэ дээ
Жагсах гэхээр ирдэггүй хүмүүс дээрэлхүүлээд л хэвтэж байхаас. Хохь хь дээ
автобензиний жижиглэнгийн үнэнд шингээж ав даа наад татвараа
У.Орхон ямар гариг дээр амьдраад ийм юм бичиж байгаан бол до
Зөвөө тав дахин бага байна. Арав дахин нэм. Түүнээс болж ядуурахгүй. Харин бухимдал стрессээс болж Монгол хүн дуусах гээд байна. Хүн цаана нь гардаг л байхгүй юу. Нэм Нэм Нэм нэмээд бай хот гэдэг босго өндөр байх ёстой. Бээжинд машиныхаа ноймерыг бусдад түрээслээд жилдээ 120000 юаны орлого олж байна. УБ ноймер ямарч ханшгүй 00 -д хэрэглэсэн цаасны ч үнэгүй. Ямар их гуниг вэ!!!!!

Gantulgiiu dagaad boshgui yuu zalhuu savnuud aa. Chadahgui yum chini darluulaad suutsgaaj bai.
Наадаах татвараа зам дагуу байрлуулсан постоор бага хэмжээгээр авах нь зуйтэй байх
Эхлээд төрөөс хулгай хийдгээ больчих,ард түмэний татвараар хувийн хэрэгцээгээ хангадагаа больчих , элдэв янзын зардалаа таначих улс орон чинь дорхноо хөл дээрээ босоно.
Эхлээд төрөөс хулгай хийдгээ больчих,ард түмэний татвараар хувийн хэрэгцээгээ хангадагаа больчих , элдэв янзын зардалаа таначих улс орон чинь дорхноо хөл дээрээ босоно.
Яааг хэвэндээ байна гэдэгт мөрийцсөн ч болно. Хариуцсан дарга нарын хүүхдүүд үнэтэй сургуульд, төрийн машинаар зөөгдөх нь ихэснэ. Харин бид нөгөө л замаараа донсолно.
Bi ognoo. Zartsuulalat ni zov baival nemeed ch ogohod belen bna.
Чиний өгсөн мөнгийг нэг сайд дарга нь идээд баас болгож гаргаад чиний тархин дээр мөнгөний чинь үнэрээр писхийтэл унгаад сууж байх байлгүй.. тархи толгой руугаа хүнээр унгуулсан заяа муут өмхий мал минь...

замаа төлбөртэй болгосон нь шударга ёсонд нийцнэ.
Автозамын төлбөрийг нэмэгдүүлснээр ая тухтай замаар зорчих боломжтой болохгүй харин сайд дарга нарын хулгай хийж идэх мөнгөний хэмжээ ихэснэ гэсэн үг.Тэгээд их мөнгө идсэн дарга нар хэргээ сунжруулж удаагаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгаад ялгүй үлдэнэ.Ард түмэн хохирно.Үүнийг болиулах хэрэгтэй.Концесс, ЖДҮ идсэн хулгайч нар зүв зүгээр явцгааж байгааг өмхий малнууд та нар харахгүй байна уу?
Замын хураамжийг сарын 120-180К болго,машины өнгө үзэмжийг сайжруул!Нийтийн тээврийг үнэгүй болго,хэмхэрхий хэдэн автобусаар энэ тогтолцоог давлаа юу?!Ард иргэд-г орчин үеийн сайхан автобусаар үнэгүй зорчуул,жижиг тэргээ унасангүй гээд үхэхгүй нь лавтай! Бүх зүйл з.з зарчимаар явах ёстой мөнгөө төл шударгаар харин дарга нар замын хураамжнаас далимдуулж завших ёсгүй! Товчоодод том паркинг байгуул хөдөө орон нутг-н автомашин хэрэв нийслэлээр зорчивол 50-100К төл нэг өдөрт,дугаарын хязгаарлалтыг болиулж ажилла,сэтгээч эрх мэдэлтэнгүүдээ!

Удахгүй чихтэй байсны чинь төлөө татвар нэхнэ дээ эд.
tatvar nemlee geed tugjirej hezeech buurahgui daraa jil buurahgui bol bc 5 dahin nemeh uu ingej shiidehgui uur arga bod
Замтай холбоотой орлого төсөв хаа хаанаас бүрдэдгийн тэрийгээ түмэнд тодорхойлоод хэд хэдэн төгрөг бүрдсийн хаана ямар зам тавьсан ,хаана засварласан ямар өртгөөр гэдгээ тайлбарла.үнэхээр төвлөрүүлсэн мөнгө элдэв шамшигдуулалтгүйгээр хүрэхгүй бгаа бол нэмэхэд эсэргүүцэх юм алга даа . Замаас машин техникээс овоол мөнгө цугларч бгаа хийж бгаа ажил нь овгор товгор шороон нөхөөс жил бүр сольдог борьдюр явган зам хавтан бна. шинэ тавьж буй зам гүүрийн бүтээн байгуулалт бүгд зээл өр гэдгийг мэднэ биздээ !!!!бодож үзээд болгохгүй чадахгүй бгаа бол зайлаад өгөө та нарын шунал ихдээд сэтгэл дутаад бна шуналтангууд ядаж 3жил идэхгүй төр ,хууль, гольдролоороо явдаг бол Монгол улс дороо л сэргээд ирнэ дээ ....ЯДАЖ 3н ЖИЛ СЭТГЭЛ ГАРГАВАЛ