sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Вашингтон, Бээжингийн хооронд байгуулах худалдааны гэрээ бэлэн болсон бөгөөд БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хамт зохион байгуулах ёслолын үеэр гарын үсэг зурна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
 
“Тийм ээ, бид ёслол хийнэ” гэж Трамп гарын үсэг зурах ёслолыг хоёр орны удирдагчдын оролцоотойгоор хийх үү гэсэн асуултад хариулахдаа цохон тэмдэглэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Зул сарын баярын амралтаа өнгөрүүлэхээр Флорида муж улс дахь Мар-о-Лаго эдлэн газартаа байгаа ажээ.
 
“Бид гарын үсэг зурах ажлыг хурдан хийх болно, учир нь бид үүнийг дуусгахыг хүсэж байна. Гэрээ байгуулагдсан, бид одоо орчуулгыг л хийж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг