ВАШИНГТОН. /The Guardian/. АНУ, БНХАУ-ын худалдааны эхний үе шатны гэрээг ирэх долоо хоногт байгуулах төлөвтэй байна гэж АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Вашингтон, Бээжингийн засаг захиргаа худалдааны эхний үе шатны хэлэлцээр бэлэн болсон талаар энэ сард мэдэгдсэн юм. Уг гэрээний дагуу БНХАУ их хэмжээний фермийн аж ахуйн бүтээгдэхүүнийг АНУ-аас худалдан авах шаардлага үүсэх бол АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвараа тал хувиар бууруулах төлөвтэй байна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Цагаан ордны зөвлөх Петер Наваррогийн даваа гарагт хэлснийг иш татан мэдээлснээр, эхний үе шатны гэрээнд гарын үсэг зурах ёслол ирэх долоо хоногт болж магадгүй бөгөөд хоёр талын төлөөлөгчид баримт бичиг орчуулагдахыг хүлээж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
ТРАМП БОЛ ХЯТАДЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙГАА ДЭЛХИЙН ЦОРЫН ГАНЦ ЕРӨНХИЙЛӨГЧ. АРДЧИЛСАН НАМЫНХАН ТҮНИЙГ ТЭНЭГ МАНГАР ӨВЧТЭЙГЭЭР НЬ ДУУДАХ ЮМ. ТИЙМ БИШ ШҮҮ ДЭЭ. ТРАМП БОЛ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН БАЙР СУУРИЙГ ХЯТАДАД АЛДАХГҮЙН ТУЛД БҮХНИЙГ ХИЙЖ БАЙГАА ЦОРЫН ГАНЦ ХҮН. ЦӨМИЙН ЗЭВСЭГ БҮТЭЭЖ ӨР ЗЭЭЛ ТАВЬЖ, ДАЙН ҮЙМЭЭН ҮҮСГЭЖ ДҮРВЭГСЭДИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА АРДЧИЛСАН ОЛИГАРХИУД Л ТҮҮНИЙГ АВЧ ХАЯХЫГ ОРОЛДОЖ БАЙНА.