“Яс булаалдсан нохой шиг” гээд нулимж байгаа хүнтэй таарлаа. Ийм бодолтой яваа хүн Монголд хэчнээн мянга байгаа бол?!
Манай эрх баригчдын хийдэг нэг гол ажил нь сонгууль юмуу, томоохон баяр наадмуудын өмнө намдаа, өөртөө оноо авах гэж ард түмнээ ялгаварлан талцуулж, тохуурхан доромжилдог явдал. Өршөөлийн хууль гаргаж байгаа нь энэ гээд өөрсдийнхөө болон хамаатан садан, ойр дотныхоо бүхий л гэмт хэрэгтнүүдийг суллаад тавьчихна. Тэд нь дахиад л хүн ална, хүрээ тална. Тэр дунд зургаан удаа ялаас мултарсан хүн хүртэл явна.
Бас л хууль гаргана. Банкны өр зээлийг тэглэнэ гээд өөрсдийнхөө юмуу, өөрийн намын голдуу, өнөөх л хэдэн зуун сая, тэрбумаар нь залгичихаад ангайж суугаа нөхдийнхөө өрийг тэглэнэ. Арван тэрбум (10.000.000.000.000)-ынхаа өрийг банкаар хаалгачихсан Ц.Гарамжав авгай УИХ-д сууж байх юм. Зүгээр ч үгүй, үнэнийг нь илчилсэн сэтгүүлчдийг дарамталж загнаад сууж байгаа. Зургаан зуун хорин тэрбум (620.000.000.000.000)-ын өртэй “Капитал” банкаа дампууруулчихсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёстой л жаатай загнах авгай юм даа. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан “Капитал” банкаа дампуурахаар нь над хамаагүй гэж загнаж байх юм. Тэр хүнд, арга хэмжээ авдаг зориг зүрхтэй аавын хүү Монгол Ардын Намд ч алга. Хууль хяналтын байгууллагад ч алга. Нэг л мэдэхэд “Капитал” банкны 620 тэрбумын өр тэглэгдчихсэн, Б.Ундармаагаас биш, бидний татварын мөнгөөр хаачихсан байна байх даа. Зөвхөн энэ 620 тэрбум төгрөг чинь л Монголын бүх төсвийн байгууллагын ажилтан, ажилчдын цалин, ахмадуудын тэтгэврийг хангалттай нэмчих мөнгө шүү дээ.
Хамгийн сүүлд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан хүмүүсийн зээлийг тэглэх шинэ хувилбар гарч ирээд бужигнуулж эхлэлээ. Монголд 400 гаруй мянган тэтгэврийн өндөр настан байдаг гэнэ. Тэдний 233 мянга нь тэтгэврийн зээлтэй байгаа учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) шинэ жилийн босгон дээр хуралдаж, өнөөх 233 мянган ахмад настныхаа тэтгэврийн зээлийг тэглэхээр зөвлөмж гаргаж. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээгээрээ, ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэлээ хэмээн сүр дуулиантай зарлах нь тэр.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол Зөвлөмж л гаргадаг субъект. Тэнд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар багтаад гурвуулаа зөвлөмж гаргадаг. Тэр Зөвлөмжийг Засгийн газар зөвшөөрөх юмуу, үгүй юу?! Засгийн газар шийдвэрээ гаргалаа гэхэд УИХ-аар орж хэлэлцэгдэнэ. Өнөөх 75 гишүүн чинь батлах юмуу, үгүй юу?! Хөрөнгө нь гэх 700 гаруй тэрбум төгрөг бэлэн бус, 2020 оны төсөвт ч тусгагдаагүй, Сангийн сайд нь “төсөвт тодотгол хийхгүй” гэж гүрийгээд явж байгаа. Эрх баригчид бол “Салхитын мөнгөний ордоос хөрөнгө босгоно” л гэж “үлгэр” яриад суух юм. Өнөөх, Салхитын мөнгөний орд нь шүүх дээр бөөн зарга болсон. Мөнгөтэй нь дийлэх үү, өнгөтэй нь дийлэх үү, өндөр албан тушаалтай нь дийлэх үү, “хэрүүлийн алим” байгаа нөхцөлд “Тэтгэврийн зээлийг маш яаралтай тэглэ!” гээд шавдуулж байгаа эрх баригчдынхаа учрыг олохоо болилоо.
Ганц л үнэн бий. Энэ бол сонгуулийн өмнөх шоу. Сонгогчдын саналыг худалдан авах МАНАН-мафийн шалгарсан арганы нэг. Ахмадууддаа тийм л сайн юм бол ноднин, уржнан МАХН-ынхны санал тавьж байх үед тэглэж байх нь яасан юм?!
Хөөрхийдөө, ядарсан ахмадууд л эдний “тархи угаах” амьд үзүүлбэр болох юм даа. Би, өвөлд нь хөлөө хөлдтөл, зунд нь хөлсөө шавхтал зогсож байж тэтгэврийн хэдэн төгрөгнийхөө барааг хардаг өндөр настны хувьд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван даргад доорх хэдэн зүйлийг сонордуулъя гэж бодлоо.
Нэгдүгээрт: Тэтгэврийн зээлтэй хүмүүс олон байгаа ч, тал хувь нь боломжийн амьдралтай, бүр сайд дарга нар, энэ олигархи баячуудын аав ээж, төрөл төрөгсөд зээл авсан байдаг юм. “Хүүхэддээ машин аваад өгчихлөө”, “Хүүгээ гэрлэхэд нь орон сууц өгчихлөө”, “Англи, Америкад сар зугаалаад ирлээ”. “Бали аралд гэр бүлээрээ амарлаа” гэсэн хүмүүс л байдаг шүү дээ. Хоногийн хоол нь тасрах гээд юмуу, гадаад дотоодод эмчлүүлэх гээд зээл авчихсан хүмүүс тун цөөхөн дөө. Би юу хэлэх гээд байна гэхээр тэтгэврийн зээл тэглэх нь зөв. Тэхдээ маш нарийн судалгааны үндсэн дээр эзнээ олж тэглэх ёстой юм.
Хоёрдугаарт: Тэтгэврийн зээл тэглэх сураг чинь аль жилийн өмнөөс чих дэлссэн. Автобусанд хоёр авгай: “Тэтгэврийн зээлийг хүчингүй болгох гэнэ ээ. Чи юм авч амжсан уу?” гэхэд нөгөөх нь “Арай л багадуулчихаж билээ” гээд жуумалзана билээ. Мэдээлэлд ойр байдаг, эрхэм дээдсийн гэр бүл, төрөл төрөгсөд, танил талууд бол аль хэдийнэ “хувиа борлуулж, довоо шарлуулсан” байх. Мэдээллээс хол, дээгүүр танил тал муутай, шударга талынхан нь зээл авахаа ч мэдэхгүй, авалгүй байсаар өнгөрөв бололтой. Ер нь тэгээд дарга сайд нар, баячуудын аав ээж, ах дүүсээс тэтгэврийн оочерт зогсож байгаа хүнийг би л хувьд хараагүй юм байна.
Гуравдугаарт: Тэтгэврийн зээл аваагүй, авч чадаагүй, тэр талаар мэдлэг ч үгүй, “Төр засагтаа өргүй явах юмсан, хорвоогоос буцахдаа үр хүүхдэдээ өр зээлийн дарамтгүй явах юмсан, яаж ийгээд хоногийн хоолоо залгуулж байгаад үхвэл болох нь тэр” гэсэн бодолтой 200 мянга шахам хүн тэтгэврийн зээл авалгүй хоцроод байгаа юмаа даа. “Улаан голоо тасартал, ул тавхайгаа элэгдтэл, улс орноо” гэж зүтгээд хохирч үлдэж байгаа энэ хоёр зуу орчим мянган хүнийг Монголын төр хохь чинь гээд үлдээх юм уу?! Энэ тэглэлтийг хоёр жилийн өмнөөс санаачилсан МАХН-ын удирдлагууд, аль болохоор ялгаварлахгүй хандахыг эрхэм дээдэст сануулаад тэтгэврийн зээл аваагүй үлдэж байгаа хүмүүст нь тус бүр нэг сая төгрөг олгоё гэсэн байна билээ. Зөв санаа л даа. Хүмүүс бол ганц сая төгрөг ч багадаж байгаа гэх.
Дөрөвдүгээрт: Заавал хэл амтай, “Хараалын бузар” шингэсэн Салхитын мөнгөний ордоос бонд гаргаж, хөрөнгийн эх үүсвэрээ босгох гээд байгаа нь ямар учиртай юм? Шунаг сэтгэлээр, хууль бус аргаар дэлхий даамгүй баяжчихсан, зуун жил идээд ч барахааргүй хөрөнгийг гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагуудад нуучихаад байгаа МАНАН-мафийнхны наад захын хэдэн хүний хөрөнгийг битүүмжлэхэд л хэдэн зуун тэрбум байтугай хэдэн их наяд хөрөнгө гарна даа. Та нар өөрсдөө хамсаатан нь юмуу, юунаас нь айгаад “Салхитын мөнгөний орд” гэж хашгиралдаад байгаа юм бэ? Энэ чинь, зүгээр л үлгэр сонсогдоод байна.
Тавдугаарт: Шинэ жилийн орой, Ерөнхийлөгч Х.Баттулга маань, ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэлээ хэмээн мэдэгдлээ. Төрийн тэргүүн хүн чинь, ҮАБЗ-ийн гуравхан хүний ярилцаад зөвлөмж гаргачихсан “нууц”ыг ингэж албан ёсоор зарлаж байж болдог юмуу? Цагаа олсон уу? Зөвхөн ард түмнээсээ оноо авахын тулд яаран ингэж дуугарав уу? Би бодохдоо, энэ чинь Сангийн сайд нь хүртэл мэдээгүй байгаа, улсын нууц баймаар юм. Хэрвээ албан ёсоор зарлах цаг нь ирвэл УИХ-ын дарга юмуу, Ерөнхий сайд мэдэгдэл хийх ёстой. Ер нь тэгээд энэ тэтгэврийн зээлийн тэглэлтийн асуудал чинь, хэдэн нам, хэдэн хүний оноо авах гэсэн, сонгуулийн өмнөх шоу шиг харагдаад байна. Ерөнхийлөгч нь, миний удирдсан ҮАБЗ ингэлээ гээд зарлачихлаа. Эрх баригч МАН бид мөнгийг нь гаргаж байгаа. Манай намын гавьяа гэж шоудна. АН, бас л бидний гавьяа, хэдэн жилийн өмнө манай нам л энэ санаачилгыг чинь гаргаж байсан гэнэ.
Яг үнэндээ бол энэ санал санаачилгыг чинь нэлээн дээр Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын удирдлага албан ёсоор гаргаад, хэрэгсэхгүй болохоор нь төрийн гурван өндөрлөгт бичгээр хүргүүлнэ билээ. Тэгээд л ҮАБЗ дэмжиж, Ерөнхийлөгч маань өндөр дуугаар зарласан даа. Гавьяа болохоор булаалддаг, гай болохоор зугтаадгаа боль л доо. Манай ард түмэн чинь ухаантай шүү. Ахмадуудад хайр зарлаад, сонгуулийн өмнө их оноо авчихна гэж бодож байгаа улс төрийн хүчнүүд, хувь хүмүүс горьдсоны хэрэггүй л баймаар юм.
Зургадугаарт: 700-800 тэрбум төгрөг гэдэг бол тоглоом биш. Аль ч эх үүсвэрээс гаргалаа гэсэн ард түмний л хөрөнгө. Та нарын, Үндсэн хуульд оруулахаасаа айгаад байгаа “ард түмний чинь хөрөнгө”. Тэтгэврийн зээлээ тэглүүлэх гэж яарч сандраад байгаа хүмүүсийн дунд та нарын аав ээж, ах дүү төрөл садан байгаа нь мэдээж. Гэлээ ч энэ их хөрөнгийг ул суурьтай, аажуу уужуу, ялгаварлалгүй шийдэх хэрэгтэй юм л даа. Тэтгэврийн зээлээ тэглүүлэх гэж байгаа 200 мянга гаруй хүний чинь цаана хүүхэд, хөгшид, залуучууд нийлсэн гурван сая иргэн байгаа. Тэдний хувь заяаг гуравхан дарга сууж байгаад шийдчихэж, хохироочихож болдог юмуу?!
Долоо, найман зуун тэрбум төгрөгийг чинь ард түмнээсээ асууж, улс төрийн хүчнүүд, төр нийгмийн байгууллага, түүний зүтгэлтнүүдтэйгээ зөвлөж ярилцаад ухаалгаар шийдэж болмоор л юм. Гэтэл гурван дарга өдөр нь ярьж шийдчихээд, орой нь зарлачихаж байгаа нь дэндүү гоомой санагдаад байгаа юм. Долоо найман тэрбум бол бас яая гэхэв, долоо найман зуун тэрбум төгрөг гэдэг дэндүү их мөнгө шүү. Энэ их мөнгө эзнээ олж очих ёстой учраас хүмүүс харамсаад байгаа юм. Та нар бас, өөрсдийнхөө хүмүүсээр “Битгий барьц” гэж улиглуулахаа ч мартсангүй.
Долдугаарт: Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулгадаа нэг зүйлийг сануулмаар байна. Төрийн тэргүүн болох гэж, төв хөдөөгүй мацаж байхдаа таны амласан амлалтууд миний өмнө байна. Энэ амлалтуудыг чинь би бараг цээжилчихсэн юм. Өглөөд хэдэн тарни уншихдаа залгуулаад таны амлалтуудыг уншчихдаг. Та, ард түмнээ өр зээлгүй жаргаана гэсэн. Оффшорын их валютыг оруулж ирээд ард түмэндээ хүртээнэ гэсэн. “60 тэрбумынханд” арга хэмжээ авна гэсэн. Шүүх хуулийнхны “шүүсийг шахна” гэсэн. Бүгд худал болсон. Наад шүүх, прокурорынхон чинь МАНАН-мафийн толгойлогчдыг бараг бүгдийг зохион байгуулалттай оргуулаад гадагшаа гаргачихсан. Монголын мөнгө эздээ дагаад гадагшаа урсаад алга болсон. Энэ бүхнийг би юуны учир танд сануулж байна гэвэл, ядаж л оффшорынхоо тэр их валютыг оруулж ирээд өчүүхэн хэсгээр нь өндөр настныхаа зээлийг тэглэчих л дээ. Танд эрх мэдэл нь бий. Шүүх, прокурорын удирдлагын хэдэн хүн таны л харцны аясаар хөдөлж байгаа нь нууц биш. Тун болмооргүй бол Улсын дээд шүүхийн дарга Х.Батсүрэнгээс эхлээд тэр “дарамтлуулаад байгаа” Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаа, “дарамтлаад” байгаа бүлэглэлийг нь зайлуулчих л даа. Ард түмэн яасан их баярлах бол. Улс орон ч яасан түргэн дэвжиж дээшлэх бол!
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч) Г.ЖАМЬЯН
Сэтгэгдэл0
Tanid amjilt husii. Ih zub zuitei heleb bololtoi.
МАН хэмээх гадаад улсын нууц тагнуул болсон мафийн бүлэглэлээс монголчууд яаж сална даа.
Жамьяан гуай үнэн хэлжээ. Харин сонгуулийн шоу гэдэг юу бол. Захиргаагүй,хуульгү монгол ганцхан бий,тэрний өөртөө банк хувьчилж авах гэсэн махинацийн золиос нь монголын ирээдүй,тусгаар тогтнол болчихлоо гэх мэдээлэлтэй хүмүүс байна шүү цаана чинь. Харин хэрэгжүүлсэн арга нь маш заваан,жинхэнэ хулгайч санаатай,архаг хулгайчийн аргаар үйлдэгдсэн нь анхаарал татаад байгаам. Худалч хүнд ҮАБЗ гэдэг дайн бослого гарах,эсвэл галав юүлж дэлхий сөнөх үед хуралдаж ЗГ,Парламентдаа "зөвлөмж" хүргүүлэн удирдаж ажиллах резервний байгууллагыг Женко гэгч этгээд өөрийн зэвсэг болгоод ,хоёр хүн гэхэд хэцүү амьтдыг дарамтлан шийд гаргаж,тэрнийг нь тэднээсээ бохир,таны бичсэн УИХ - ын Ундармаа,Гарамжавтангууд батлаад байх зуршил монголын төрд тогтож байгаа нь аймшиг.Одоо юмыг яаж мэдэхэв хэн нэгэн шудрага иргэн ҮХЦ- д хандлаа гэхэд "өгзөг" логотой Цэц энэ хуулийг цуцалж чадах уу,цуцалсанч энэ МАФИ тэрнийг нь дагах уу ? 2017 он монголд хууль дүрэмгүй хар үе эхэлсэн жил гэж түүхэнд бичигдэнэ. Баталгаатай
Tanid amjilt husii. Ih zub zuitei heleb bololtoi.
Tanid amjilt husii. Ih zub zuitei heleb bololtoi.
маш зөв хэллээ Гарамжав Ундармаа Эрдэнэтийн өр Санхүүгийн өрийг тэглэхэд хэн ч дуугарахгүй бид чинь хөгшин ч гэсэн нүд чихтэй улсууд ш дээ ингэж зээл тэглэх нь гэсэн чинь биднийг ямар муухай доромжилж байна миний ойлголтоор бол бид улсад хадгалуулсан мөнгөө л авч байгаа ш дээ бүх юмны ард хуйвалдаан явдаг юм байна гэж ойлгож байна муухай төр муухай ханаж цаддаггүй улс төрчид доромжлуулсандаа гомдож байна чөлөөлсөн дорвол доод тэтгэвэрээ 500000 болгоод л зээлийн хүүгээ бууруулсан бол зөв байлаа гэж та нар юу бодож байна хэдүүлээ зөвлөлдье л дөө

Ard tumnii melmii bolson Jamyan guaidaa zohih shagnal soyorholig turuus uguuch
Жамьяан гуай маань бас л сайхан унэн шударга зуйлээ л бичсэн байна. Баттулга еронхийлогч гэгч Хондий толгойт уншаад ухаарал ухаархаар л унэн зовийг Маш энгийн ойлгомжтойгоор бичжээ, оороор хэлвэл ард тумний санаа бодлыг илуу ч угуй, дутуу угуй бичсэн байна даа. Монгол орныг Минь МАНАН маффынхан унэндээ тун хэцуу байдалд аваачаа шуу, яг унэнийг хэлэхэд Н.Энхбаяр дарга Могголын ард тумнийг хуурчихгуй байхаа, бум баас нь бол горьдсоны гарз бололтой, сайхан хумуужилтэй, ес суртахуунтай залуу уеийг бэлтгэх хэрэгтэй байна

Мулгуу терийн ендерлегууд багтайгаа огцормоор бна!!!
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан хүмүүсийн зээлийг тэглэх шинэ хувилбар" гарч ирвэл олон хүн тахир дутуу болох тэжээгчээ "цаг бусаар алдах" магадлалтай. Гэмтлийн эмнэлэг, мооргууды ачаалал эр ихэснэ.
Бөх цэрэг аймхай коммунист энэ 3 н ард байгаа хулгайч нар улсаа дуусгалаа Аль эрт энэ МАНмг хориглох ёстой байсан юм Гэхдээ уг нь ард түсэнн нийтээрээ ухамсартайсбол сонгохгүй бхйж болно доо
Munge egne gj bga n zuv.Gehde tet.zeel bol asuudal bish.70.30 aar egeed bolj bga.Harin ch zugeer bga.Bairnii zeeliin huug buuruulahgui bol arai heterch bn.Ene olon bankni ender barilga.ezediinh n tansaglal bol ard tumnii bairni zeeliin huugeer tamsaglaj bga shu.Arai l ih bn.Tur bodlogoor tuushtai bagasgah ahil hiigeeche.Deer n SEH gj hyzgaargui munge avdag.tuuniige hynaltgui zardag gazar bn.Bairni zeel.tuunii huug l bagasga.Hegshidiin munge tedend nemer boloh zamaar l zeel hiij hool.heregtseege hangaj bga

Чи бүү атаарх.Тийм л сүрхий юм бол чи эдний хамаатан болчихгүй яасан юм бэ.Өөртөө гомд ЗА
Чи бүү атаарх.Тийм л сүрхий юм бол чи эдний хамаатан болчихгүй яасан юм бэ.Өөртөө гомд ЗА
унэн
Зээлийг тэглэх гэдэг хувилбар угаас тэнэг зүйл.Харин өрөвдөөд байгаа бол хэдэн хөгшдөө харж үзэе гэсэн тэгш шудрага арга хэмжээ,ажил байх ёстой.Ийм халь мөлт хуумгай доломгой мэх залийн булхайг 20 гаран жил гаргалаа.Энэ явуургүй луйвар шинжийн аргаасаа татгалзвал таарна.
Зээлтэй зээлгүйгээр нь Монголчуудыг хагалах Монголын үндэстний аюулгүй байдал биш. Монголчуудыг ар өврөөр нь,халх дөрвөдөөр нь хагалж ирсэн нь нармай Азийн дайсан,их Оросын расист үндэстний бодлого л байсан.
Unen unen. Jonhuu Battulga iim l yum hiigeed baigaa yum daa.
genet uuruu sanaa turj uruusuu mungu gargaj tegleh uchraas l ter oroi helsen bx.goridooj hugshchyyleer togloj bolohgyi bygded ni tegsh uguh heregtei bitgii yalgavarla.urtei yhehgyi gehdee l hynees ba lambardaas ur tavidag
Монгол бол үнэхээр ёс суртахуунаар дампуурсан орон. ҮАБЗ гэж жижигхэн мафийн бүлэглэл шийдвэр гаргана. Тэрнийг нь Засгийн газар, УИХ нь толгой бөхийлгөн гүйцэтгэнэ. Нөгөө ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ, ШҮҮХ засаглал будаа!!!
Улсын их өрийг энэ мөнгөөр дараач ээ. зээл авдаг хүмүүс санхүүгийн хөрөнгө хөдөлгөх хэмжээний хүмүүс байдаг юм. Яг зөв бичиж дээ.
тэтгэврийг нь нийтэд нь нэмнэ гэсэн яасан бэ?
МАНАЙ ТӨР ЗАСАГТ ЯМАРЧ ТООЦОО, СУДАЛГАА, БОДЛОГО БАЙДАГГҮЙН ЖИШЭЭ ЭНЭ. ШИЙДВЭР ГАРГАХ ЭРХИЙГ АВСАН УИХ, ЗГ, ЕӨК НАРЫН 100 ХҮН ЭНЭ УЛСААР ТОГЛОЖ, АРД ТҮМНИЙХЭЭ ЗОВЛОНГООР ДААЖИГНАЖ БАЙНА. ТӨРИЙН УДИРДЛАГЫН ХЭРЭГСЭЛ БОЛОХ НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН САН, "ЗОРИЛТОТ БҮЛЭГ"-Т ЧИГЛЭСЭН БОДЛОГО, ХӨТӨЛБӨРИЙГ ХАВТГАЙРСАН АМЛАЛТ, НАМ БҮЛГИЙН ЭРХ АШИГТ ХОРТОЙГООР АШИГЛАЖ, ХУВЬДАА ЗАВШДАГ ПРАКТИК ТОГТСОНООС ҮҮДЭН ТӨРИЙН НЭР ХҮНД, ТӨРИЙН УДИРДЛАГЫН АРГА ХЭРЭГСЛҮҮДИЙН НЭР ХҮНД УНАЛАА!
улсын өрийг тэглэ манай өндөр настнууд ёс суртахууны өндөр соёлтой бай шудрага ёс социализмд байсан түүнийгээ сэргээ өөрсдөө ахмадууд энэ ардчиллын булай явдал өнгөртөл тэвчин хүлээ хувийн хөрөнгийг л устгах шудрага байх тэмцлээ л манлайлж байх хэрэгтэй хөгш чүүл буцаж пионерийн улаан бүчээ зүү олны дунд тод харагддаг улаан бүчтэн биеэ зөв авч явах ёстой хүн болнон харж байна хүмүүс чамйг хүмүүжүүлж та нар өөрсдөө хүмүүсийг хүмүжүүлж харилцан хүмүүжүүлж сэгсэрсээр дээдэд хүрдэг ардын намаа түшээд нэг жил тэсч үзээрэй улаан гаалстуг намын батлах эвлэлийн тэмгээ хүндэтгээч, Харин хөрөнгөтнүүдийн зарж байгаа зарлагаар хөрөнгийг тооцож татвараас нуугдсан эсэхийг шалгаж хөрөнгийг хураан аваачээ аж үйлдвэр хөдөө аа уул уурхайгаа барилга орон сууцаа мал хөрөнгөө яаж олигарх оффшор газрын эзэд помешик капиталистаас салгаж авах аргаа бодож толгойгоо гашилгаж өөрт байгаа онол практик тактик ашгил
Тийм хохь нь гэдэг юм амьдрал боломжин нь аваагүй амьдарлын боломжгүй зээл авсын өөр юу гэж хуцмаар бна зөнөг өвгөн минь
Тийм хохь нь гэдэг юм амьдрал боломжин нь аваагүй амьдарлын боломжгүй зээл авсын өөр юу гэж хуцмаар бна зөнөг өвгөн минь
Уг нь үүнийг шийдэх тун амархан байсан. 700 гаруй тэрбум төгрөгөө л нийт ахмадуудад тэгш хуваагаад өгчих ёстой байсан. Тэгвэл зээлээ төлөх нь төлж, бусад нь хэрэгтэй зүйлдээ зарах байсан. Төрдөө баярлалаа гээд ямар ч маргаангүй байх ёстой байсныг бөөн будилаан болгочихлоо
Боломжтой болоод л зээлгүй байгаа биз.юундаа гоншигоноов
Ахмадуудад бүгдэд нь ав адилхан хэмжээний тэтгэлэг олгох хэрэгтэй.Зээлтэй иргэдийн зээлээс хасч өрийг нь дуусгах юм уу багасгаад огт зээлгүйд нь ашиг болог.Ингээд л шударгаар шийдчих ёстой юм..20-р тогтоол гэдэг шиг мэдээлэлтэй хэсэг нь банкны хадгаламжаа өсгөж ашиг олсон бол огт мэдээлэлгүй үлэмж хэсэг нь хохирсон шиг заваан юм хийхгүй байх хэрэгтэй.
jingiin tsuvaa yaavj l bdag jinger nohoi......
Monguu Battulgiin aab tseber hujaa hun bsan daa Haltyy mao geed
Ийм ерөнхийлөгчтэй
Гадаад ч тэр монголдоо ч тэр олон удаа ёс зүйгүй, бодлогогүй буруу шийдвэр мэгдэгдэл гаргасан ерөнхийлөгч Баттулгыг огцруулах хэрэгтэй байна.

ахмадуудаа та нар сайн сайхан аз жаргалын барилгыг барисан хүмүүс шүү тэр аз жаргалын барилгыг чинь манж хятадын улаан хамгаалагч нар булаан аваад дээд зэргийн хэдэндавхар таун хаус олон давхар апартментийг бүхлээр нь эзлэн түрээсэлж өөрийн СӨХ-ийг байгуулан байнга үнээ нэмэж олн давхраар нь бүгдийг эзлэн пентхаус болгож бүх баялгийг эзэмдэн монголчуудыг боолчилж гадаад улс болгонд хаус петхаустай амидарч үр хүүхэд нь гадаадт монголыг мөлжиж олсон хулгайн мөнгөөр капиталистуудын зочид буудалд цэнгэж амидардаг ахмадуудаа тэтгэврээ тэглүүлэх гэж бузар булай юмнуудын эгнээнд бүү орцгоо нам эвлэл пионерийн гишүүн социалист сургуулиар хүмүүжсэн хүмүүс шүү дээ дэлхий дахинд " бедный монгол" хөөрхий монгол гэж л дэмий өрөвдөнө түүний оронд хуийн хөрөнгөтнөөс улсын хөрөнгөө өөрсдийн хөрөнгөө байгалийн баялгаа эргүүлж авъяа цэнхэр ягаан тасалбар лицензээр манж хятдуудаар дамжуулан булааж дээрэмдэж хулгайлж авсан совесть гэдэг үг
naad erunxiilugchii chini yamar erunxiilugch gedeg yum amia bodson arga l baixgui yu ternees yag ard tumnee bodoj baigaa bol tetgeveriin shinechleliig xurdan xiix xeregeti baisan yum
Энэ хүний бичсэнийг буруу гэхээр юм хүмүүсийн толгойд буухгүй баймаар...?Хурал дээрхи шинэ намын шаардлагад үнэмшилтэй хариулт өгчих хүн ман намд харагдаагүйд харамсмаар.Ингэж муйхар,чадваргүйгээ илчилсэн их хурал гэж үү?
Хорвоод үнэн ба шударга ёс гэж байхгүй болж байх шиг байна даа. Мөнгө ба эрх мэдэл гэж л байгаа.
Хорвоод үнэн ба шударга ёс гэж байхгүй болж байх шиг байна даа. Мөнгө ба эрх мэдэл гэж л байгаа.
Зээл авсан хүмүүсийн зээлийг тэглэнэ гэдэг бол үндсэн хуулийн иргэд тэгш эрхтэй байх зарчимыг зөрчсөн байж болшгүй үйлдэл. Ерөнхийлөгчид дахиж сонгогдохын тулд ийм хөгийн юм хийхээ болиочээ Баттулгаа! Албан тушаалын төлөө үхэхнээ энэ.
Эрхэм эрх баригчид минь ээ. Та нарын шийдвэр гаргасан 2021 оны 5 сараас өмнө 5 төгрөг ч авч амжилгүй нүд аних зээл аваагүй хохь чинь гэж тавлаж тохуурхсан байдлаар хандсан ахмадууд хэд байгаа бол??? Үүнийг тооцоолж үзсэн үү??

Зээл аваагүй тэнэгүүд хохь нь. Жаатай нь авлаа. Төр нь түмнээ сайхан ялгалаа. Ээ больж гэм.
Зээл аваагүй тэнэгүүд хохь нь. Жаатай нь авлаа. Төр нь түмнээ сайхан ялгалаа. Ээ больж гэм.
Хэн өрсөж идсэнийх нь аз, идээгүйнх нь хохь болдог нийгэм шүү дээ.
R yytvtv
MAXH.ch.shal.hudlaa.shouchid.Unegui.bair.unegui.deed.bolovsrol.ch.geh.shig.boliosoi
MAXH.ch.shal.hudlaa.shouchid.Unegui.bair.unegui.deed.bolovsrol.ch.geh.shig.boliosoi
2021onoos.gadaad.ih.urnuudees.tulj.ehleh.yostoi.ulsyn.tusuv.hund.bolno.MAXH.yn.unegui.bair.shaal.hudlaa.shuuYamaR.CH.BOLOMJGUI
unen sdee.Yasiig ni Battulga geed neg muuhai duutai teneg nohoi hayad ugchij baigaa um chini.Heden saihan surguuli tsetserleg,school bus geh met heregtei um hiichij chaddaggui unuudriin uuhnuus hetrehgui setgedeg fuckeruud umdaa!
President Khaltmaa Battulga, a populist businessman and former wrestler elected in 2017, said during his New Year address last week that the government would pay off all “pension-backed loans” this year.
Aav eej 2 maan zeelgui .herev ov tegsh huvaasan bol neg ahmadad 2500000 nogdono gsn .teheer 3 sayaaraa hunii zeel tolj bn gsn ug bishu .
Хаан банк, Төрийн банкуудыг авах бэлтгэлээ энэ гурван тэнэг ,Баттулга,Хүрэлсүх,Занданшатар нар мөн ч их яарч хийлээ шив!!! УИХ ын хулгайчид нь энэ гурвыг долигноод яаран сандран батлах юмдаа хөөрхий хулгайчид , нэр дэвшихээр тохирч барьцаалагдсан байхдаа зайлуул!!!
Эрх чөлөө + шудрага үнэн энэ бол хамгаас чухал, эрх чөлөө нь байна, харин шудрага үнэн нь алга, бүх ахмадуудын өр зээлийг жигд л барагдуулах юмуу хөнгөлмөөр, гэтэл яагаад заавал зээл авсан нь гэж, энэ чинь үнэхээр инээдэмтэй, үүнийг баталдаг УИХ гишүүд ичиг ичиг... Энэ шийдвэрийг ҮХЦ дээр унагаж шадрагаар бүх ахмадууда адил хандах хууль гаргавал зохино...
Маш зөв дэмжиж байна
Ард түмнээ ялгаварлан гадуурхаж байгаагаа шинэ жилийн баярын мэндчилгээндээ оруулаад малийтал инээгээд хэлдэг заралдаг солиотой ерөнхийлөгчтэй монгол даанч эмгэнэлтэй ...түүний н дагаад баталдаг УИХ- ийн арчиагүй бодох сэтгэх дүгнэх тархигүй гүшүүнтэй монголчууд үнэн харамсалтай ... эдэнд найдаад ямарч хэрэггүй н одоо нэгэнт тодорхой ...галзуу хүнд галзууг н хэлдэггүй гэдэг дээ

Зөв зүйтэй зүйлийг хөндөж бичсэнд баярлалаа танд.
HOHINO... Ta nariiiin uursdiiin chini songoson humuuus! Uursduuuu songochihoood daraaa ni dandaaaa ingej gonshogonono!!!!! HOHINO za!
unen
unen
Gurvan undurlugiin shiidvert setgel hanamjgui baina. Uchir ni tetgeveriin zeeliig tetgeveriin hemjee dooguur yumuu esvel nemchihsen bol ard tumen hagaraldan taltsahgui bailaa. Iim l "Hooson tolgoi" udirdachidtai Mongol yaj uurchlugdun shinechlegdeh bilee dee! Hii l surjignesen, sudlaj dugneegui shou hiisen chadvargui yolgoinuud l baina daa!!!
гүтгүүлж шоронд орж амьдралаараа хохирсон хүн байгаа шүү!!!!! Өршөөл уучлал хэрэгтэй
Hulgaich humuus tamd shataasai!