sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж АНУ-ын Сангийн яамны 2021 оны санхүүгийн жилийн төсвийн төлөвлөгөөнд тэмдэглэжээ. 
 
 
 
Уг төлөвлөгөөнд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд өнгөрсөн онд гаргасан хүчин чармайлтуудыг дурдаад, тус улсад эдийн засгийн шахалт үзүүлснээр АНУ-тай хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлснийг онцолсон байна. 
 
 
 
БНАСАУ-ын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөгжүүлэлтийг зогсоохын тулд АНУ, НҮБ тус улсын эсрэг олон арга хэмжээ авсан юм.  АНУ өнгөрсөн онд БНАСАУ-тай холбоотой 20 гаруй хувь хүн, аж ахуй нэгж, усан онгоцны эсрэг хориг арга хэмжээ авжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг