sonin.mn

Өнөөдөр улсын онцгой комисс хуралдаж сургууль, цэцэрлэгүүдийн хөл хориог сунгах эсэх асуудлын талаар хэлэлцсэн юм.

Өмнө нь шинэкоронавирусний халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон байсан бөгөөд уг хориог үргэлжлүүлэн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн саналыг Эрүүл мэндийн яамнаас хүргүүлээд байсан юм.

Тэгвэл Улсын онцгой комиссын хуралдаанаар уг саналыг дэмжиж Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.