Улс төрийн намын тухай ярихын тулд юуны өмнө лидерүүдийг нь дурдах шаардлага зүй ёсоор гарна. Учир нь ямар нэг манлайлагч, үлгэр дууриал үзүүлэх бүрэлдэхүүнгүйгээр аливаа намыг төсөөлөхөд бэрх. Итгэл үнэмшил, манлайлах чадвар талаасаа ч тэр. Энэ үүднээс нь үзвэл АН ерөнхийдөө албан бусаар татан буугдаж эхлэв бололтой. УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ид өрнөж буй энэ үед АН-д лидер гэхээр хүн үлдсэнгүй. Өнгөрсөн хугацаанд намын нэр, нүүр болж явсан эрхмүүдийн олонх нь хашиж явсан албан тушаал, хийж явсан ажил хэрэгтэйгээ холбоотойгоор хууль хяналтын байгуулагаас “уяатай” болсон. Гэтэл үлдсэн хэд нь намаасаа гарч, бие даан нэр дэвшихээр болсноо зарлаж. эхлэв. Төдийгөөс өдийг хүртэл АН-ын гэх тодотголтойгоор ажиллаж, амьдарч ирсэн тэдний хувьд намаасаа татгалзах нь тийм ч таатай шийдвэр биш байсан нь ойлгомжтой. Гэвч АН-ын удирдлага ба өнөөдөр явуулж буй үйл ажиллагаа зэрэг нь тэднийг энэ намаас эрхгүй түлхэв бололтой. Учир нь АН-ыг өдгөө татан буулгах, улмаар УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх хүртэлх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэдгийг хуульчид илэрхийлж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй улстөрийн зарим намын зүгээс АН-аас сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, сонгуульд оролцуулахгүй байхыг шаардаж эхлээд байна. Тодруулбал, Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх шаардлагыг өнгөрсөн баасан гарагт СЕХ-нд хүргүүлсэн юм. Энэ тухайд тэрбээр “Монголын төрийг арилжихаар санаархаж буй АН-ын энэхүү үйлдэлд СЕХ үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Улмаар улс төрийн намуудыг сонгуульд оролцуулах эсэхийг авч хэлэлцэхдээ бидний зүгээс өгсөн шаардлагыг харгалзан үзэх ёстой" хэмээсэн. Түүний хэлсэнчлэн Монголын улс төрийн төдийгүй хууль эрх зүйн хүрээнд АН-ынх шиг “төр наймаалцах ажиллагаа”-г ил тодоор зарлан явуулж, сонгуулийг намдаа их мөнгө босгох арга хэрэгсэл болгон хувиргаж байсан түүх үгүй.
Тийм ч учраас ийнхүү хуульчид, улстөрчид төдийгүй АН-ын өөрийнх нь гишүүд эсэргүүцлээ илэрхийлээд зогсохгүй бие даан нэр дэвших сонголтыг хийж эхлэв. Энэ нь мэдээж, Үндсэн хуулиас гадна Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг уландаа гишгэн, горилогчдоосоо хурааж эхэлсэн 100 сая ба түүнээс дээших мөнгөтэй шууд холбоотой.
Товчхондоо, АН-д үлдсэн цөөхөн хэдэн лидер нь дээрх хууль бус мөнгөнд хутгалдахгүйн тулд ийнхүү намаасаа татгалзах шийдвэрт хүрэв бололтой. Сонгууль зохион байгуулах төлөвлөгөөний дагуу улс төрийн нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 24-ний дотор СЕХ-нд хүргүүлэх учиртай. Үүний дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлэн, сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ. Харин ээлжит сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтэй хүмүүс энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө бэлэн болгосноор Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн хугацаатай. Үүний дагуу өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, хотын дарга асан Э.Бат-Үүл, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа нар мөрийн хөтөлбөрөө хянуулахаар аудитад хүргүүллээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааныг ч бие даан нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээлэл гарч байна. Хэдийгээр энэ нь хэдхэн хүний нэр мэт харагдавч АН-д үлдсэн цөөн хэдэн лидер нь дээрх хүмүүс байв.
“АН нэр дэвшигчдээсээ 100 саяыг хурааж байгаа нь хууль бус” гэж зарлаад хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэсэн атлаа “Би 100 саяа тушаасан” хэмээн мэдэгдэж буй залуучуудын дэргэд 100 саятай хутгалдахгүйгээр намаасаа татгалзан, бие даан нэр дэвшихээ зарласан дээрх эрхмүүдийн үйлдэл алсын хараатай байж болох юм.
Учир нь хэрэг хуучирдаггүй. Хэдийгээр АН эхний шатны гэрээгээр 100, хоёр дахь шатныхаар 300-400 саяыг хураагаад сонгуульд оролцсон ч хэрэг замхрахгүй. Хийсэн үйлдэл, хэлсэн үг нь баримт болон үлдэнэ. Тэр цагт хууль бус гэдгийг нь мэдсээр байж, хүлээн зөвшөөрөөд 100 саяыг тушаасан залуус ч хуулийн байгууллагууллын хаалга татахыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас өчигдөр, өнөөдрийн ялгааг тайлах чадвартай улстөрчид нь ийнхүү С.Эрдэнэ ба АН-аас зайгаа барьсан байж болох юм. АН-аас татгалзсан дээрх эрхмүүдийн өнгөрсөн түүхийг эргэн харвал бүгдээрээ АН-ыг анхлан байгуулж, төдийгөөс өдийг хүртэл ардчиллаар овоглож иржээ. Гэхдээ энэ нь тэднийг АН-тай насан туршид нь наачихсан гэсэн үг биш бөгөөд хууль зөрчсөн үйлдлийг ч өөгшүүлэх шалтгаан болохгүй нь тодорхой. 100 саяар бүгдийг үргээж, лидергүй үлдсэн АН-д одоо хэн үлдэв. Тэд ээлжит сонгуульд ямар дүн үзүүлэх вэ. Иргэд, сонгогчид хэнд, ямар бодлогод санал өгөх вэ гэдэг асуулт тун бүрхэг үлдэж байна.
Асар их хэмжээний дэнчин төлж байж, сонгуульд өрсөлдөх эрхээ аваад олон нийтийн өмнө очсон АН-ын гишүүнээс сонгогчдын асуух эхний асуулт нь “100 ба түүнээс дээших сая төгрөгөө хэрхэн босгосон бэ. Төрд гараад түүнийгээ хэд нугалж олох вэ” гэдэг асуулт байх нь дамжиггүй. Эхний асуултдаа бүдэрч мэднэ гэдгээ сайтар ойлгож байгаа ч намын даргынхаа тулган шаардалтад орж, мөнгөө тушааж эрхээ авсан АН-ын залуусыг “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага”-тай зүйрлэж болох юм. Ийнхүү лидергүй үлдсэн АН-аас нэр дэвших хүмүүсийн жагсаалтыг харвал олигтой дүр зураг харагдахгүй нь. МАХН-аас урваж, АН-д элсээд удаагүй О.Баасанхүү, “Гэр бүлийн хүчирхийлэгч, ёс бус авирлагч” гэх тодотголтойгоор сошиалд од болсон Д.Сүндий. Сонгуулийн хуулийн дагуу СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсны дараа хандив цуглуулж эхлэх ёстой байтал өөрийнх нь хэлснээр “Найзуудтайгаа хоол идэж сууж байгаад 100 саяын хандив авчихсан” О.Магнай, 100 саяыг тушаасан атлаа нэмж 300-400 саяыг хураалгахаас татгалзаж буй, “хил дамнуулан машин наймаалагч”-ийн нэрээр олонд танигдсан Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүс энэ удаагийн сонгуульд АН-ыг төлөөлөх нь. Цааш нь үргэлжлүүлбэл АН-аас нэр дэвшигчдийн зураглалд таагүй хандлага давамгайлах нь дамжиггүй. Хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй байтал 100 саяа тушаачихсан. Хандивын хэмжээг хувь хүн 1-5, аж ахуйн нэгж, байгууллага бол 10-20 саяар хязгаарласан атал хэд дахин давуулаад авчихсан, лидерүүд нь энэ хууль бус ажиллагаанаас зайгаа бариад зугтчихсан АН ба түүний нэр дэвшигчдийн хувь заяа хэрхэн эргэхийг харах л үлдлээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Элбэгдоржийн тоодгор П.Цагаан гэгч одоо юу вэ?
Hun chanargui lalar daa ter
НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙГААРАА ЗАРД ГАРСАН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧИЙН ГАР ХӨЛ ҮҮРГИЙГ НЬ ҮГ ДУУГҮЙ ГҮЙЦЭТГЭГЧ ЯРГАЧИД БҮГД ХООРОНДОО ТӨСТЭЙ ХҮНИЙ НҮҮР РҮҮ ЭГЦ Ч ХАРЖ ЧАДДАГГҮЙ, АФРИКИЙН ӨЦГӨР ЧОНОНЦОР ТӨРХТЭЙ ЖИЙХАСАН МУУХАЙ ӨНӨРБАЯР, ХУВАЛЗ ХУРЦ, АНИВЧАА ЭРДЭНЭБАТ, ГӨЛГӨНӨСӨН ХУЛГАЧ СОЁМБО-ЭРДЭНЭ, ӨЛӨН ЦАГААН, ЗА ТЭГЭЭД БАХ, МЭЛХИЙНҮҮД ГЭЭД ДАНДАА НАМ БАЙТУГАЙ УЛС ОРНЫГ БАЛЛАГЧ АРД ТҮМНИЙ ЖИГШИЛ ТӨРҮҮЛСЭН БААГИЙНУУД ЯЛАА ШИГ ШАВААД БАЙХААР ЧИНЬ ТӨРӨЛ АРАЙ ХҮН ТАЛДАА ХҮМҮҮС НЬ ЗУГТАЛГҮЙ ЯАХАВ ЭЭ, ТЭР АРГАГҮЙ. ЭЛБЭГ ХУЛГАЙЧИД ОЙР БАЙХ БАЙТУГАЙ ХАМТ АВАХУУЛСАН ЗУРГАА НУУХ НЬ НУУЖ, УРАХ НЬ УРЖ ҮГҮЙ ХИЙЖ БАЙГАА ЭНЭ ЦАГТ ТЭРНИЙ СҮГ СҮҮДРҮҮД ЭРГЭЛДЭЭД БАЙХАД ЯАЖ ТЭСЧ ТЭНД БАЙХ ВЭ, ТЭНДЭЭС БӨӨН МӨНГӨ ӨГЧ НЭР ДЭВШЭЭД Ч НЭГЭНТ ХЭР ХҮНД НЬ ШАЛДАА ХҮРТЭЛ УНАЧИХСАН БАЙХАД ГАРНА ГЭДЭГ БЭРХ. ОЛНЫГ ҮЗСЭН ХАШИР АЛТАНХУЯГ ДЭЛГЭРМЭЭ ТЭРГҮҮТНИЙ ЗӨВ ӨӨ.
nuguu huuli yu bolson be .yagaad avilagch hulgaich aluurchid ner dewshine gj yariad bgaa yum .
Erdenee k
Элбэгдоржийн онжиг цав цагаан болсон байна Яагаад?
ХЭРЭГ ХАМУУД
ХЭРЭГ ХАМУУД
Harin ardichlaliin ner barij hucid mungu tugrug zavshisan nuhduud ene namaas yavsan uim bish uu. Bat-Uuliig har.
Намаасаа гарахгүй гэдгээ мэдээд бие даагчид гарах магадлал 100% гэдгийг мэдээд л тэгж горьдож бгаа
Biy daagchid ni ch gesen dandaa yos zuigui humuus gedgee haruulj batalsna humuus bna. Aliig ni ch demjihgui ee.
АН НАМ ИНГЭЭД ТЭМБЭРЖҮРЖИГ БОЛОВ ОО ХӨӨРХИЙ. ЭНЭ ЭРДЭН ГЭДЭГ ХҮН БОДИЙГ НЬ ХӨТЛӨХ ХҮН БАЙЖЭЭ ХӨӨРХИЙ.
АН -ын хууль бус vйлдлийг хуулийн байгууллага болон сонгуулийн еронхий хороо шалгаж сонгуульд оролцуулах эсэхийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэх хэрэгтэй.
МАН-ын ЖДҮ тараадаг Топор, ЖДҮ идсэн МАН-ын УИХ-ын гишүүд, сайд нар, Эрдэнэтийн шахаачин Нямка сайд, Эрдэнэтийн шахаачин Оюука нараа. МАН-ынхан бүгд төрөөс хулгайлж идэж баяжсан хулгайч нар.
AN-iin songuuliin bas neg huvilbar ni huuchin lider nertei noxdoo bie daalgan devshuulen herev yalaad garaad irsen tohioldold namiinhaa gishuunchleliig sergeej boloh tiim taktik bolovsruulsan yum bish uu.
АН-ын гол асуудал С.Эрдэнэ гэх аймшигтай хүнд байна даа. Эрдэнэ бас дахиад ЭРДЭНЭ энэ ХҮН НАМЫН ДАРГА хийж байгаа цагт АН өөдлөхгүй ээээээ
АН-ын гишүүн, олон жил дэмжиж саналаа өгч ирсэн. Одоо бол чадахгүй, уучлаарай Эрдэнэ гуай. Энэ намыг цаазын тавцанд аваачлаа та.. мөнгөнөөс өөр үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү
Heden saryn tsalin be???
Томсгосон,олон мандаттай тойргоор сонгууль явах хуультай тул бие даана гэж юу байдаг юм.
Хамгийн бузар нам газар дор орж бушлагдаасай
Хулгайчаар дүүрсэн АН-ын төнсгөл ирж байнс.
Тэнэг шаарнууд минь сэтгэгдэлээ нэг удаа тавиач.элбэгдоржийн утсан хүүхэлдэйнүүд мөн их хуцаж байна аа.цаг дуусан одоо бага шиг хуцаа
лидер гэчихжээ бааснуудыг
АН сөнөсөн,,, АН-аас хэн ч дэвшсэн яадийн бээ, ард иргэд сонгохгүй юм чинь .
АН-Н ЛАЛАРУУД ХУЖААГИЙН ҮҮР УУРХАЙ ТА НАР ЯЛАГДАНАААА.......
"Тийм ч учраас ийнхүү хуульчид, улстөрчид төдийгүй АН-ын өөрийнх нь гишүүд эсэргүүцлээ илэрхийлээд зогсохгүй бие даан нэр дэвших сонголтыг хийж эхлэв." Хүний карманд мөнгө хийж байснаас өөрийнхөө сонгуульд зарцуулсан нь дээр биз.
Ийм хүмүүсийг дэмжиж толгой дээрээ гаргаад эрх мэдэл олгодож байсан олон түмэн эргээд тооцдог хариуцлагын механизмтай болох цаг иржээ. Ардчилсан засаглал гэж хуулийн дарангуйллыг хэлнэ.
Харин ч ардчилсан нам эрдэнийн сонгуульд барьж байгаа тактик хамгийн зөв байж мэднэ урьд өмнө байгаагүй хүнд сорилттой ардчилсан нам тулгараад байна мөнгөтэй эрх мэдэлтэй засаг барьж байгаа нэр хүнд нь ч тийм муу биш даргатай намтай мөнгөгүй дээрээс лидер гэх хүмүүс нь бүгд баастай хутгалдчихсан ийм байхад яаж мөнгөгүй өрсөлдөх юм 100 сая-ийг төлж байж намдаа санхүүжилт босгохгүй бол арчуулна
aluurchin elbegdorj, aluurchin erdene, aluurchin bayar, aluurchin batyyl, aluurchin hurts taigan bandi-togloom hyyhed bayartsogt, saihanbileg, muur bagsh-aluurchin elbegdorjiin tuslah bagabandi pizdaak, gazriin naimaachin enhbold geed nam damnasan manan mafiin aluurchid hulgaichid luivarchid ynend gyitsegden aliigaa aldaad allaga hulgain luivraar Olson mongooroo songogchdiin sanaliig hudaldaj avan ich hurald garch ireheer tootsooljee. mongolchuudiig doromjlohiin deedeer doromjilj yzen yaddag aluurchid yhliin omnoh amisgaagaa avch baina.
АН өөрийн Үндсэн дүрэмтэй.Дотоод сонгуулиараа өрсөлдөж,намын жирийн гишүүдийн саналаар намынхаа Үндэсний Бодлогын Хорооны гишүүн болсноороо УИх-д нэр дэвших эрхтэй болж байгаа билээ. Дүрмээс гадуур явж явчаад гэнэт шантаажлан нэр дэвших гэхээр гэж зөвшөөрөх билээ. аргаа бараад гарандаа бие дааж намаа алахад гар бие оролцож эхлэх нь тэр, гэхдээ бие даагч нар улс оронд хэзээ ч нэмэр болохгүй.УИХ-д гарчихвал хар амиа л бодно , өөр хариуцлага хүлээхгүй
ТЭМЦДЭГГҮЙ ЯАСАН ХҮЛЦЭНГҮЙ АРД ТҮМЭН БЭ. ЦАДАЖ ХАНАШГҮЙ ЭНЭ ХУВАЛЗНУУДЫГ АЛБАТАЙ ЮМ ШИГ СОНГОЧИХООД ДАРАА НЬ ТЕЛЕВИЗ СОНИН СЭТГҮҮЛ СОШИАЛААР ХАРААН ЗҮХЭЖ ҮЗЭН ЯДАЖ СУУХ НЬ ЯТА НАРТ САЙХАН БАЙДАГ ЮМУУ.
Лидерүүд нь бүгд хууль бус мөнгөнд хутгалдсан. Тэгээд өөрсдөө өөрсдөөсөө зугтаж байгөа юмуу? Хоржоонтой юм бэ?
Эрдэнэ гэж хогийн шаарыг. Улс төрөөс арчих хэрэгтэй баянголчуудаа
Арчигдчихсан юм бишүү. Би лав сонгох байтугай,салхин доогуур нь ч гарахгүй. Сэжгийн юм.
Бум-Ялагчийг 100% дэмжиж байнна. Сонгуулийн хороо хуулиа мөрдөх ёстой.
АН лидерүүд намаасаа гарч бие дааж нэр дэвшиж байгаа луйварчид бас өөрсдийгөө. лидерүүд гэнэ !!! 30 жил ард түмнийг ядуу болгосон лидер хулгайч нар АНаасаа зугтахын зөв анх 1990 луйварчид энэ тэндээс цугласан нам , бүлэглэл муу юм хэзээд модон ултай Энэ нам монголын газар шоронд их тарчилж зовох цаг нь 2020онд гэж мундаг настай бурхан болооч хэлж билээ... Сайн цаг айсуй... Бие даагч нар Монголын ард түмнийг дахин 30 жил хуурна Ард түмэн туйлширч гэнэ алдна дахиад барь байлгаарай...
АН энэ Эрдэнэ гол нь бишээ насгүй нам 1990онд энэ тэндээс эрээвэр хураавар хүний мөсгүй луйварчид, хулгайч, худалч, эрлийзүүд , БНМАУ эсрэг хорон санаа агуулсан хүмүүсийн хамтран байгуулсан бүлэглэлийн НАМ түүнээс Монголоо гэж бодсон бол дор хаяж Үндэсний үйлдвэрлэлээ авч үлдээд улам цааш нь хөгжүүлэх байсан Одоо хар АН ын гэсэн бие даагч нар хамгийн баян луйварын мөнгөөр ард түмний дахин худалдаж авхаар бүгд илжигэндээ мордлоо яахыг Ард түмэн мэд. МОНГОЛЧУУД туйлширч дахиж алдваа энэ бол сүүлчийн боломж ....
За ЦАГААН хулгайч яааа, яв! Хар үйлтэн сда
яасан ч муухайгаар доромжилнов дээ
Энэ Эрдэнэ бүүр шийдцэн юм бишүү. МАН-д ялахад нь туслаад оронд нь дээлээ нөмрөхгүй үлдэх
Ene AN iig tatan buulga.Mongol ulsiig suiruulsen shuu.
Улс төрд орсон хүн яагаад 4-5 удаа сонгуульд оролцочихоод муу мухайгаа дуудуулчихаад идэж идчихээд болидоггүй юм болоо. Нэг л учир байна даа.
Намынхаа ДҮРМИЙГ үл тоосон МАН талтай хүмүүс МАН мөнгөө даалгах биеэ даан ДЭВШИЖ байна. МАН- тархиа угаасан гөлөгнүүдээс салах хэрэгтэй биеэ даагч нарт хүн тоох гөлөг нэг ч алгаа бүгдийг явуул дандаа урвагч нар 2016 оны сонгуульд ялагдсанаа дор ялагдана болж
АЛЦАНХУЯГ ТИЙМ ОВОО ЮМ БОЛ 2016 ОНД С.ЭРДЭНЭ ШИГ ЯЛААД ГАРААД ИРЭХ НЬ ЯАСАН ЧАДАХГҮЙ БАЙЖ 2020 ОН УЛС ТӨРӨӨС БҮР БАЯРТАЙ ШҮҮ
2020 ОН бол АН МӨНГӨНИЙ уутнуудаасаа салах хэрэгтэй шүү. Бүгдийг явуул 2000 ОН шиг АН нэг хүн гарахгүй. 2021 онд том хувьсгал гарна Би ВАНГА ШИГ хэлнэ. 2024 ОН бол АН 100% гарна. Ийм хүнд эдийн засагтай үед ялах хэрэггүй одоо МАН амаараа шороо үсрээд бүгд шоронд шүү.
АН-г С.Эрдэнэ сөнөөчихлөө.
ББСБ тэй холбоотой ямарч хүнийг сонгуульд битгий хэл төрд бүү ойртуул, тэгж мөнгө хүүлж бгаа хүмүүс хэзээ ч ард түмний төлөө бодохгүй, Магнай ч бас ббсб тэй юм билээ
Энд тэндээс ирсэн зуйгуул юмнуудаараа сонгуульд ороод бүтэхгүй ээ. АН дампуурчээ. Эрдэнэ удирдагч биш юм. Ууж идэгч л юм.
АН нам ийнхүү газрын хөрснөөс арчигдаж түүх болон үлдэв.Би уул нь дэимжиж явсиймсан
Монголыг залгигчдын оромж ноохой болж бхйсан АН устаж лга болбол би хувьдаа маш их баярлана.