Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг “бай”-ндаа маш сайн тусдаг. Галтай ч, цогтой ч хэлнэ. 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдааны дараа “...Одоо засаглах цаг болсон” хэмээсэн мэдэгдэл нь хэд хоногтоо трэнд болж байлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн улс төрийн нэр томъёоны “засаглал”-ыг хууль зүйн нэршилд “эрх мэдэл” хэмээдэг. Манай Үндсэн хуульд ч “эрх мэдэл” гэсэн байдаг.
Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Эрх мэдлээ хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн гэж ойлгогдсон.
Гэхдээ үүнийхээ дараахан Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнийхээ дараахан арилжааны банкуудын ерөнхийлөгч, Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Тэрээр “...Улсын эдийн засгийн нөхцөл байдалд хүндэрч буй энэ үед ААН, алба хаагч, бизнес эрхлэгчид зээлээс үүдэн ахуй амьдрал нь хэцүү болж байгаа”-г танилцуулсан. Мөн “...Арилжааны банкууд хадгаламжийнхаа хүүг бууруулах ёстой” гэсэн юм. Гэвч арилжааны банкууд тухайн үед Ерөнхий сайдын хүсэлтийг ёсоор болгоогүй юм.
Тэр үед Баянзүрх дүүргийн өндөр настан Х.Сундуй “...Төрийн үгийг тоодоггүй, гарсан шийдвэрийг нь биелүүлдэггүй ямар ч байгууллага, иргэн байх ёсгүй. У.Хүрэлсүхийн “Одоо засаглах цаг болсон” гэж яриад байгаа чинь их учир утгатай үг юм шүү” гэв.
Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө, бас хүлээж авч байгаа олон нийт засаглалыг эрх мэдэл гэж “орчуулж” байна гэсэн үг.
Мөн Үндсэн хуулийн эцэг Б.Чимид агсаны "засаглал" гэдэг үгийг хэрэглэхгүй байхыг санал болгодог байсан. Тэрээр "рower" гэдгийг эрх мэдэл, харин "governance" гэдгийг удирдлага гэж орчуул гэдэг байсныг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Б. Чимид багш “...Засаглал гэдэг нь улс орныг удирдах төрийн эрх барьдаг тогтолцоо юм. Засаглал нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэсгээс бүрдэнэ" хэмээн тодорхойлжээ.
Угаасаа “Засаглал” гэдэг улс төр, эрх зүйн нэр томьёоны агуулгын тодорхойлолт дээр олон судлаачид зөрсөөр иржээ. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засаглалын талаар хэлсэн мэдэгдлүүдийг заавал логикоор уяж ойлгох гээд байх хэрэггүй, харин дээрх тодорхойлолтын дагуу одоогийн хашиж буй албан тушаалынхаа хүрээнд засаглалыг хэрэгжүүлнэ хэмээжээ гэж ойлгох хэрэгтэй юм байна.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Засаглана” гэснээрээ засаглаж чадаж байна уу гэж асуухаар үйл явдлууд өрнөж байна.
Ганцхан жишээ хэлэхэд, “...Засаглах цаг болсон” гэж хэлснээсээ ердөө хоёр сарын дараа засаглах эрхээсээ татгалзаж, хатуухан хэлбэл ухралт хийсэн шийдвэрийг гаргасан юм.
Сануулахад, ҮАБЗ-ийн 2018 оны Н-33/21 дугаартай зөвлөмж, УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордын 30 хувьд IPO хийх агуулга бүхий 296 дугаар тогтоолыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр гаргасан байдаг.
Өөрийнхөө шийдвэрийг өөрөө “сэлэмдсэн” шалтгаан нь АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO хийхтэй холбоотой УИХ-ын 2018, Засгийн газрын 2019 оны тогтоолуудыг хууль бус хэмээн тайлбарлаж, хэвлэлүүдээр ярьсантай холбоотой. Бас Тавантолгойд уурхайчид эсэргүүцлийн “алхалт” зохион байгуулж, үс гэзгээ хүртэл хяргасан.
Өөрөөр хэлбэл 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаад өөрийнхөө 2019 оны 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгосон юм. Уг нь өмнөх долоо хоногт нь буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр “... “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт хийж, дүгнэлт гаргая” гэж ярьжээ. Гэтэл шалгалт хийх ажлын хэсгээ ч байгуулж амжилгүй, шууд дээрх шийдвэрийг гаргаж, IPO хийх үүрэг бүхий “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгасан байна.
Засгийн газрын ХМА-ны албан мэдээлэлд “...Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.
Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна.
ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм.
Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна. Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов” гэжээ. Энэ мэдээллийн төгсгөлд Засгийн газар “...Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд хүндрэл учирна шүү” гэдгийг хэнд ч юм, эвтэйхэн хэлчихсэн байна.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК одоог хүртэл татан буугдаагүй байна гэж энд тэнд зарим нэг хүн яриад л байна. Талд барьсан таван ханатай гэр буулгаж ачаад авч явах гэж байгаа биш, хугацаа орох нь ойлгомжтой шүү дээ, уг нь.
Үнэнийг хэлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм амархан шийдвэрээсээ буцаж, засаглахаасаа татгалзсаныг ойлгоход тун бэрх. Өнгөрсөн есөн сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ 80 хувьтай урагшлуулчихсан байгаа юм. Ийм ажлаа зогсоосон гэдэг итгэхэд бэрх.
Юутай ч энэ бүхний эцэст “...Тавантолгойн ордыг маш хямдаар хятадуудад тавиад туучих гээд байна” гээд байсан АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд ялж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар, эрх баригчид ялагдаж дууслаа.
З.Энхболд одоо “...Тавантолгойг хоёр дахиа авч үлдлээ” гэсэн гоё гоё постер хийчихсэн цахим сүлжээгээр сэвж байна.
Ер нь бол З.Энхболд ЕТГ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Маргааш нь АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх болсон гэсэн үг.
Товчдоо, З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөх гэсэн албан тушаалтай болонгуутаа “...Тавантолгойн IPO болохгүй шүү” гэж ярьж эхэлсэн. Ердөө хоёр сарын дараа Засгийн газраар шийдвэрийг нь хүчингүй болгуулчихлаа гэсэн үг.
Эндээс шал өөр дүгнэлт гарч ирнэ. Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн засаглалтай холбоотой. Угаасаа агуулгын хувьд зөрчилтэй тодорхойлогддог засаглалын бас нэг хэлбэр энд илэрч буй юм.
Power and power again буюу нэг этгээд хүссэн зүйлээ нөгөө этгээдээр хүсэл зоригийг нь харгалзалгүй хийлгэж байгаа явдлыг "засаглал" гэдэг нэр томьёогоор орчуулан ойлгодог.
Яг үүгээр бол АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд нь Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд “...Тавантолгой улстөрийн гацаанаас гарсан” гэж бахархалтайгаар мэдэгдээд, 2019 оны долдугаар сарын 9-нд 296 дугаар тогтоолоо гаргаж байсныг нь нэг дор үгүй хийжээ.
З.Энхболдын хувьд хоосонгүй улстөрч гэдгийг хүн бүр мэднэ. Түүнийг “...Энгийн биш, адармаатай улс төрийн үзэгдэл” хэмээн өдөр тутмын сонинуудын тоймчид тодорхойлсон. Энэ их оносон тодорхойлолт болсон. З.Энхболдыг энгийн гэх аргагүй. Адармаатайгийн цаагуур адармаатай. Тэр утгаараа, бусад хачрын хамт улс төрийн үзэгдэл болсрн хүн юм.
Харин У.Хүрэлсүхийг зоригтой улстөрч байж мэднэ гэсэн ойлголт л олны дунд байдаг. Одоогоор У.Хүрэлсүх тэрхүү ойлголтыг тодорхойлолт болгон биежүүлж амжаагүй гэсэн үг. Түүнийг гал гарсан, сэтгэл хөдөлгөсөн үгүүдийг монголчууд сонсох дуртай. Гоё байдаг. Харин тэдгээрийн хэд нь ажил хэрэг болж, хэд нь бүтчихэв гэхээр хуруу гараа дарж байгаад хэлээд, тоолоод өгөх хүн гарахгүй байгаа юм.
Тийм л учраас У.Хүрэлсүхийн засаглалын орон зай дээр З.Энхболд тоглолт хийж, тэр нь амжилттай болоод байгаа нь асуудлын гол болж байна.
Нэг үгээр хэлбэл, У.Хүрэлсүхийн нэр дээр З.Энхболдын улс төр орж ирээд, дундаас нь З.Энхболдынх гэмээр “эрлийз” маягийн шийдвэрүүд төрсөөр байх магадлал бас харагдаад эхэллээ. Зөвхөн Тавантолгойн IPO ч бус, өөр бусад зүйл дээр шүү.
Хэдхэн хоногийн дараа улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулна. Эцсийн хугацаа нь 2020 оны тавдугаар сарын 15-ны 23:59 цаг юм.
Тулсан хугацааг дурьдсан нь учиртай. Юу гэвэл, 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-ын дарга байсан З.Энхболд намаасаа нэр дэвшигчдийг эцсийн мөчид гаргаж ирж байлаа.Тэр хүртэл хэн нэр дэвших нь З.Энхболдын толгойд, эсвэл халаасанд явсан гэсэн үг. Тэгж тулгаж зарлачихаад “...Одоо энэ нэр дэвшигчидтэй сонгуульд орно. Үгүй бол намаараа больчихъё” гээд суучихсан гэдэг. Нам сонгуулиас татгалзана гэж юу байх билээ. Тэгээд орсон. Юу болсныг бүгд мэднэ.
Энэ удаагийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх яг З.Энхболдын 2016 оны аргыг хэрэглэж буй бололтой. МАН-ынхан одоог хүртэл хэн хаанаас нэр дэвшихээ нарийн тодорхой мэдэхгүй байна. “...Хэлэх үг элчийн аманд бий” гэдэг шиг хэн сонгуульд нэр дэвшихийг У.Хүрэлсүх л мэдэж байна. МАН-ын Бага хурал 2020 оны тавдугаар сарын 15-нд болно. Тэгээд цаашхи нь ойлгомжтой.
Энэ бүхнийг хараад үзээд байхаар л өнөөдөр З.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь засаглаад байна вэ гэдэг тодорхойгүй болоод байгаа юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ГҮҮНД ХАЙРТАЙ МОРЬ ...??? !!!!!!!!
Засаглал масаглал ч гэх шиг .5 -р ангийн тоо бодож чадахгүй боловролгой МАН-ын мангайсан царайтай хулгайч нарт засаглал гэдэг үг дэндүү ахдана. Ухна ямаа хөдөө гарч малаа маллах хэрэгтэй.
Ард олон хэнийг дэмжиж байна , тэр л засаглана. Ойлгомжтой эд .
Sumiya Erunkhii saidiikhaa esreg PR khiigeed l bdg bolj dee. Uul uurkhain yam bol khamgiin tom khaaltiin gereetei gazar gj kharagddag.
z ni zasaglaval deer bhoo, hurelsuh har jagsaaltand hiichiheed hudlaa yarisaar l yavna
Хүрэлсүх маш буруу бодлого явуулж байна бодлого ч алга . Гашуунсухайтын төмөр замыг түрүүлж дуусгасан бол өдийд галт тэргээр нүүрсээ экспортлож тэр мөнгөөр нь одоо Зүүнбаянгийн төмөр замыг эхлэж бх байлаа . Газрын тосны үйлдвэр гэж тээвэрлэлтээ шийдээгүй таг гацалт хийлээ . Цэвэрлэх байгууламж чимээ аниргүй цахилгаан станцын өргөтгөлүүд усанд хаясан чулуу шиг болж энэ жилдээ улс орон даяараа цахилгааны хязгаарлалт руу ороход бэлэн боллоо . Ерөнхий сайд ажил хийдэг бх ёстой . Энэ ухна хүн худлаа загнахаас өөр юм алга . Нөгөөдүүл нь кармандаа салаавч үзүүлчээд... 30 жил үе үеийн хулгөйч нартаа ээлж дараалан хулхидуулсаар . Энэ цаг үе ПОП сезон
женко дуракын хорлол гашуунсухайтын тз-г алсан!!!!оросын шахалт байсан
Улс төр гэдэг маш адармаатай .Энэ 2 хоёулаа туршлагатай улс төрчид.З.Энхболд бол ихээ муу санаатай, хоржин хүн л дээ.Жир хүний амьдралд бол тэрэнтэй хүн нэг их нийлээд байхаар ч хүн биш.Улс төрд дугуй дугуйгаар нйлэх нь элбэг.Баттулгатай нийлж яваад яаж хаяв.Хүрэлсүх бол Энхболдод ялагдсан юм шиг харагдаж байвч цаагуураа ялж байна.Сонгуульд намаа ялуулах барьцаа улам лавшируулсаар...Жижиг ялагдал Том ялалтын эхлэл болох ёстой.Ялсаны дараа жижиг ялагдалаа том ялалт болгох нь дамжиггүй....Дараа нь ч олон том ялалт хүлээж байгаа...бас жижиг ялагдалууд гарахыг үгүйсгэхгүй.Тэр бол ирж яваа цагийн туршлагатай улс төрчөөр түүхэнд үлдэхийг хэн байг гэхэв...Улс төрд хал суусан зоримог ...хэн нэгэнд барьцаалагдаагүй нэгэн.
Засаглал масаглал ч гэх шиг .5 -р ангийн тоо бодож чадахгүй боловролгой МАН-ын мангайсан царайтай хулгайч нарт засаглал гэдэг үг дэндүү ахдана. Ухна ямаа хөдөө гарч малаа маллах хэрэгтэй.
Гашуунсухайтын төмөр замыг түрүүлж дуусгах нь стратегийн зорилт байсан юм даа, Харин тэр IPO гаргах бол COVID19-ийн үед дэмий ажил
Гол тоглогч нь цаддаггүй ноёнтон Тэр л үймүүлж байна. Тавантолгойд сүнс нь хоргодоод
3 ЖИЛ ЕРӨНХИЙ САЙД ХИЙХДЭЭ ДОРВИТОЙ ЮМ ЁСТОЙ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ. ТВ-ЭЭР ХҮН ЗАГНАЛАА, АРД ТҮМЭН АРД ТҮМЭН ГЭЖ ПОПОРЛОО, БУСДЫН САНААЧИЛЖ ЭХЛҮҮЛСЭН АЖИЛ ДЭЭР ОЧИЖ ТУУЗ ХАЙЧИЛЛАА. ТЭГЭЭД СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР БЭЛЭН МӨНГӨ ТАРААХ НЬ. ЭНЭ ХҮНИЙ МЭДЛЭГ, ЧАДВАР УГААСАА ӨЧҮҮХЭН. УДАХГҮЙ МОНГОЛЫН ХАМГИЙН ҮЗЭН ЯДАГДСАН Л ХҮН БОЛНО. ХАРЖ Л БАЙГААРАЙ. ПОПУЛИЗМ СӨНӨТҮГЭЙ.
Амны нүх Алны нүх хоер хоорондоо алд дэлэм зөрөөтөй шүү.
Дэлхий даяараа хямралд бэлдээд хувьцаануудын ханш унаад бхад ганцхан монгол этгээд IPO хийнэ гээд зутгээд байсаныг болиулсан нь харинч мэдрэмжтэй зоригтой ЕС биш уу
Хүрэлсүх ажиллаж чадахгүй байна. Толгойгоор хийх ажил л даа. Түүнийг сайн ажиллаж байна гэж зарим хүмүүс магтаж харагддаг. Удахгүй тэд өөрсдөө муулж эхэлнээ.
ХҮРЭЛСҮХ арчаагүй тэнэг болоод энэ бэлтрэг Зикад базуулж байгаа юм Ийм ЕС гэж монголын түүхэнд байгаагүй мунхаг дөвчин
Хүрэлсүх шиг ийм манигар царайтай улс ихэнхидээ дауны өвчтэй улс байдаг юм.
Huuk sain ajillaj bgaa demjinee
Huuk sain ajillaj bgaa demjinee
Huuk sain ajillaj bgaa demjinee
МАН АН-аас л салаад авая
Уг нь бол зөв л санаа юм.Ур нь цаашид анхаарахад гэмгүй,харин Зи бол үнэнхүү хорчин хор найруулагч ёстой адарамаатай зальт этгээд.энэ зальт этгээд Баттулгаар дамжуулан өөрийнхөө бодлыг тулгаж шийдүүлж чадаж байгаа хэрэг л дээ.
дамдин-очир пялдага боломжтой юм ярих хэрэгтэй. Мушгиж гуйвуулах замаар зикагаа өөд нь татая гэж өчүүхэн сэтгэсэн юм байх даа. Тэр бэлтрэг чинь нэг их хол харайж чадахгүй дээ.
Яаж ч хуцаад Хүрэлсүх МАНАН гийн бүтээгдэхүүн шинэ цагийн коммунист этгээд түүнд энэнээсээ бултаж зайлах газар байхгүй. Удахгүй МАНАН тайгаа устаж алга болно.
Hurelsuhee demjbel MANAN tegeed l sonono.
Hurelsuh mundag demjij bn
Zi bol mongoliig horlon sutgegch zui ni enhsaihan bish ene beltreg shorond baibal shudraga es togtono
Ugui shuu TT-g avch uldsen gaviyatai hun
Ugui shuu TT-g avch uldsen gaviyatai hun
Ugui shuu TT-g avch uldsen gaviyatai hun
Ugui shuu TT-g avch uldsen gaviyatai hun
Manan mafiig sonooj baival chotgorch zasaglasan yah ve gej
Manan mafiig sonooj baival chotgorch zasaglasan yah ve gej
Khurelsukh sain ajillaj bna. Aldaagii ni ene met helj ugeed bval bur saijirna. Z,M.Enkhboldiig dagaval nokhoin zamaar orno.
Хүрэлсүхт санаа байвч сачий нь дутна. Нэг их сүржигнэж ирээд л шолхийнэ.
Энэ хоёр бол хойшдоо хүмүүс амыг нь харж байх төрийн үнэт капитал байхаа харуулж буй өнөө цагийн лидерүүд юм. Нэг их буруу юм хийхгүй гэж найдна.
Хүрэлсүх засаглаж байгаа юм шиг. ЖДҮ-ийн сангаас зээл авч ерөнхий ауторын ажлаас халагдсан, одоо Хүрэлсүхийн зөвлөх Д. Хүрэлбаатар гэх нөхөр сонгуулийн сурталчилгаагаа ТВ-ээр хийж байна. Бас эрүүл мэндийн сайд хийж байгаад авилга авсан хэргээр шийтгэгдсэн бас нэг Хүрэлбаатар Хүрэлсүхийн зөвлөх хийгээд явж байна. Иймээс Хүрэлсүх засаглаж байгаа бололтой
З.энхболд жинхэнэ улс төрч монголд хэрэгтэй хүн.харин хүрэлсүхтэй 1 тойрогт өрсөлдөж болохгүй гарахгүй.одоохондоо хүрэлсүхд ард түмэн сайн байгаа.
З.энхболд жинхэнэ улс төрч монголд хэрэгтэй хүн.харин хүрэлсүхтэй 1 тойрогт өрсөлдөж болохгүй гарахгүй.одоохондоо хүрэлсүхд ард түмэн сайн байгаа.