sonin.mn
УИХ-ын дарга Г.Занданшатар  УИХ-ын 2020 оны хаврын чуулганыг түр завсарлуулж, үг хэлэх үеэрээ Монгол Төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг  өөрөө тодруулж буйгаа зарлав. Тодруулбал
 
Монголын төрийн ой санамж болж, шударга ёсны төлөө зүтгэн, Үндсэн хуулийн эхийг барилцсан  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж нарыг,
Төрийн хатан эрдэнээр Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн  Д.Сарангэрэлийг,
Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр,
УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан гишүүнээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг, Шилдэг залуу түшээгээр УИХ-ын гишүүн  Т.Аюурсайханыг
 
 
тус тус тодруулсан юм.