Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.
Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ журмын дараах үндсэн заалтыг илтэд зөрчиж байна. Үүнд,
3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай, 1.5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.
Энэ нь тус журмын 2.1.1-т заасан “Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх” зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйл явдал болж байна.
Иймд, коронавируст халдварын цар тахлын тархал дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эр өссөөр байгаа энэ цаг үед “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг нийт нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, иргэдэд анхааруулж байна.
Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг албан ёсоор мэдэгдэж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС
Сэтгэгдэл0
Сонгуулийн үйл ажиллагаанд УОК хариуцлага хүлээлгэх эрхтэйгээр оролцож байгаа цорын ганц улс бол дээр үеийн БНМАУлс аж.
Халдвар тараах нөхцөл үүсгээд байвал УОК оролцохгүй яадаг.Ямар нэг байгууллага хүн рүү муу үг шидэж таашаал авдаг оюуны хоосролд орчихсон сүгнүүд их байна даав
наад үгээ тэр намынхандаа тэр Ерөнхий сайддаа л хэл.Ам ажил чинь дандаа зөрж байгаа шүү.
Күүкээ анхаар аа
ENE NAMUUD XUDLAA XUTSXAAC OOR JUM DAANCH MEDEXGYI XYN XOGNUUD JUM DAA ENE BOL MAXH,MAH,AH -N GISHYYD MUUCAIN XOGNUUD MONGOL ULCIIG ARD TYMENTEIN XYN XOG BOLOGCON ODOO TAA NAR DAXIJ XEZEECH CHADAXGYI BYGD CONOX BOLNO
...хууль зөрчсөн нэр дэвшигчдыг хасах заалт яагаад хэрэгжихгүй байна вэ ..??? өвөрхангайн өмнөх согуулийн АРХИ - 2020 сонгуулийн УРЛАГИЙН ТОГЛОЛТ г. м