sonin.mn
УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт АТОЗН-аас нэр дэвшигч, улс төрийн тоймч Ш.Гантулга болон АТОЗН-ын удирдлагууд, судлаач Д.Ганхуяг нар Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.
 
АТОЗН-аас нэр дэвшигч, улс төрийн тоймч Ш.Гантулгын тойрогт түүнтэй  яг адилхан нэртэй Шагдарын Гантулга гэдэг хүнийг  Ард Түмний Намаас нэр дэвшүүлсэн бөгөөд уг хүн сурталчилгаа хийдэггүй, өөрөө олдохгүй байгаа тул СЕХ-оос мэдээллийг нь ил болгохыг шаардаж буй аж.