sonin.mn
БАГДАД. /Anadolu/. Иракийн улстөрч Тауфик аль-Ясири шинэ коронавирусний халдварын улмаас ням гарагт нас барсан гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын эх сурвалж мэдээлжээ.
“Ардчилсан эх оронч эвсэл”-ийн дарга Аль-Ясирийн коронавирусний шинжилгээний хариу хэдэн өдрийн өмнө “эерэг” буюу халдвартай гарсны дараа эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэрбээр ням гарагт нас барлаа гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.
 
 
 
Иракийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг Саддам Хуссейн хашиж байх үед Тэнгисийн цэргийн хүчинд зүтгэж байсан Аль-Ясири Саудын Араб руу дүрвэсэн бөгөөд 2003 онд Иракийн дэглэм нуран унасны дараа эх орондоо эргэн ирж, Ардчилсан эх оронч эвслийг байгуулжээ. Гэсэн хэдий ч түүний нам парламентэд суудал авч чадаагүй байна.
 
 
 
Аль-Ясири нь Иракт халдварын улмаас нас барсан анхны улстөрч болжээ. Иракт сүүлийн мэдээллээр халдварын 18950 тохиолдол бүртгэгдэж, 549 хүн нас баржээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг