Монгол Улсын УИХ-ын 2020 оны сонгууль өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд гэр бүлийн хамтаар саналаа өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан саналаа өгсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“Нийслэлийн иргэд сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцож байгаа нь анзаарагдаж байна. Сонгогчид иргэний эрх, үүргээ маш сайн ухамсарлаж, улс орныхоо хувь заяаг шийдэх чухал үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад баяртай байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь иргэд сонгогчид намчирхах бус, ажил хэрэгч санал санаачилгуудыг хэлж, бодитой бодлого шийдэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг захиж илэрхийлж байлаа. Нийслэлчүүд Та бүхнийг сонгуульд саналаа өгч улс нийслэлийнхээ хөгжлийг түүчээлэх үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
УИХ-ын 21 дүгээр тойргийн хувьд нийт 45451 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 22.2 хувьтай байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Amjilt
Монголын төрөөс хамгийн их хулгай хийсэн жанхуутай ураг барилдсан, хүйтэн царайт энэ луйварчинг битгий сонгоорой. Энэ сонгуулиар удам угсаа сайтай, маш өндөр боловсролтой, маш сайн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй, нэр цэвэр, гэр бүлтэй, ажил амьдралын туршлагатай, ухаан саруул, эд мөнгөний шунал багатай, эх орондоо хайртай, сэтгэл зүрхнээсээ төрдөө зүтгэх чин сэтгэлтэй, 40 гаран настай ШУДАРГА хүнийг олж сонгоорой.
Хан-Уул дүүргийн 20-р хорооны иргэн би сонгуулиа хүндэтгэн гоёж аваад 29-р тойрогт санал өгөхөөр Мишээл ЭКСПО-гийн хажууд байрлах Тэнгэр дээд сургууль руу явах гэж зам харгуй нь хог бохиртоо дарагдсан, шавар шавхайг туучин байж арай гэж очлоо. 2-р давхарт гарах юм гэнэ. Настай, хөл муутай хүнд ихээхэн явдалтай бололтой. Ядаж 1-р давхарт байртай газар олдсонгүй юу? Энэ нь сонгуулийн төсөв зардлаас хэмнэлт гаргаж ор нэр төдий явуулж бна гэсэн сэтгэгдэл төрснийг нуухгүй.
Мундаг шүү. Ард түмэн танд ИТГЭСЭН. Амжилт, сайн сайхныг хүье
Tand ulam ih amjilt hysen erooe. Aluurchin elbegdorjoor udirduulsan Manangiin aluurchid hulgaichid luivarchdiin esreg sain temtsehiig hysej baina
Tand ulam ih amjilt hysen erooe. Aluurchin elbegdorjoor udirduulsan Manangiin aluurchid hulgaichid luivarchdiin esreg sain temtsehiig hysej baina