sonin.mn
МОСКВА. /TASS/. Аугаа эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулагдсан цэргийн парад Москва хотын Улаан талбайд эхэлжээ.
 
Талбайн төв индэр дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ахмад зүтгэлтнүүд, хүндэт зочид байрлах юм. Энэ жилийн ялалтын баярт зориулсан арга хэмжээнд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Молдавын Төрийн тэргүүн Игорь Додон, Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Өмнөд Осетийн Ерөнхийлөгч Анатолий Бибилов, Абхазын Ерөнхийлөгч Аслан Бжания, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар хүрэлцэн иржээ. 
 
Энэ жил Ялалтын парадад 14 мянга орчим цэргийн албан хаагч 200 гаруй нэгж түүхэн болон орчин үеийн зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 75 агаарын хөлөг оролцож байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг