sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Батлан хамгаалах яам Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтын эцсийн үе шатыг эхлүүлснээ мэдээлжээ.
 
Туршилт зургадугаар сарын 18-нд эхэлсэн юм. Вакциныг туршиж байгаа эхний бүлгийн сайн дурынхан цусны шинжилгээ хийлгэснийхээ дараа долдугаар сарын 15-нд эмнэлгээс гарна. Одоогоор тэдний биеийн байдал сайн байгаа аж. "Бие нь тавгүйрхсэн, ямар нэгэн гаж нөлөө илэрсэн талаар гомдол гаргаагүй" гэж Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.  
 
Вакцины үр нөлөө ба эсрэг биетийн дархлааны хариу урвалыг өдөөх чадварын судлагаа хийж буй сайн дурынхны хоёрдугаар бүлэгт коронавирусний вакцины хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийг долоодугаар сарын 13-нд хийх аж. Хоёрдугаар бүлэгт зориулагдсан вакцинжуулалтын хуваарь нь дархлааг бэхжүүлж, үргэлжлэх хугацааг нь нэмэгдүүлэх ёстой байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг