sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Худалдааны яам БНХАУ-ын баруун нутгийн Шинжаан-Уйгурын өөртөө засах орон дахь уйгуруудын эрхийг зөрчиж байна хэмээн үзэж, тус улсын 11 компанийг эдийн засгийн хар жагсаалтад оруулжээ.
 
Худалдааны яамны мэдээлснээр, тэдгээр компани нь Уйгурууд болон лалын шашинт бусад үндэстний цөөнхийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудалтай холбоотой бөгөөд тэдгээрийн дунд нэхмэл эдлэлийн олон компани, генийн шинжилгээний хоёр фирм багтаж байгаа ажээ.
 
Хар жагсаалтад орсон компаниудын хувьд АНУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тус улсын компаниудаас эд анги худалдан авах боломжгүй болдог юм. Шинжаан дахь асуудалтай холбогдуулан АНУ-ын хар жагсаалтад Хятадын компани, хүрээлэнгүүдийн гурав дахь бүлгийг нэмж буй нь энэ юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг