sonin.mn
БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбооны удирдагчид коронавирусний халдвараас үүдэлтэй хямралын дараа эдийн засгаа сэргээх томоохон багцын талаар дөрвөн өдрийн турш хэлэлцсэний дүнд тохиролцоонд хүрчээ. ЕХ-ны 27 гишүүн орон 750 тэрбум евро буюу 859 тэрбум ам.долларыг цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад тэтгэмж, зээлийн шугамаар олгохоор болжээ.
 
 
 
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон “түүхэн өдөр” боллоо хэмээн энэхүү үйл явдлыг тодорхойлсон боловч гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хараахан танилцуулаагүй байна.
 
 
 
Бельгийн нийслэл Брюссель хотноо баасан гарагт эхэлсэн дээд хэмжээний уулзалтыг хоёр өдөр үргэлжлэхээр товлоод байсан боловч сунжирсаар дөрвөн өдрийн турш үргэлжилсэн нь энэ юм. Гишүүн орнууд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн орнуудын талаар хийгээд төлөвлөгөөний зардлын талаар голчлон санал зөрөлдсөн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг