НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн виз авахаар мэдүүлэх үедээ өөрийн орны Зэвсэгт хүчинтэй холбоотой байсан тухай мэдээллээ нууж байсан хэмээн АНУ-ын эрх баригчид Хятадын дөрвөн иргэнийг буруутгажээ.
Хууль зүйн яамны мэдээлснээр, дээр дурдсан иргэдийн гурвыг нь баривчилсан байна. Харин Калифорни муж улсын Сан-Франциско хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд нуугдаж буй гэх дөрөв дэх иргэнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хайж байгаа аж.
Хятадын дөрвөн иргэн АНУ-д сургалт болон судалгаа шинжилгээний ажил хийх зориулалттай F1, J1 төрлийн визийг 2018, 2019 онуудад мэдүүлж байжээ. Энэ үедээ тэд Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой тухай мэдээллээ нуусан байна.
Эдгээр иргэнийг Америкийн виз авахдаа луйвар хийсэн хэмээн буруутгаж байгаа аж. Буруутай нь тогтоогдвол хүн бүр 250 мянга ам.доллар хүртэлх хэмжээний торгууль төлж, 10 хүртэлх жилийн хугацаатай шоронд хоригдох аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Сан-Франциско хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд нуугдаж буй гэх дөрөв дэх иргэнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хайж байгаа аж
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Америк улс зэвүүн болоод удаж байгаа , хуурамчаар хүнтэй суугаад иргэн болсон улсын хэргийг дахин мөрдөн шалгаж хянаж ,түдгэлзүүлдэг хэлтэсийг Трамп санаачилсан байна лээ. Тийм мэдээлэл өгч чадах уу гэж асуудаг ч болсон байна лээ.
Герман Трампыг Азийг үзэн ядах үзлээр Орос слав гаралтай Чех Словени эхнэрүүд нь өвчлүүлсэн гэж албан бусаар дээр үеэс нармай Ази ярьдаг.Яг өндөр татвар хориг ногдуулсан орнууд нь зөвхөн Хятад Солонгос Япон байгаа. Их занасан ч яг үнэндээ Трамп Мексик Канадыг бол бараг яагаа ч үгүй.
Манайд бол мэдээлэл нуух худлаа ярьж хүн амьтан маллаж хуурахад ямар ч ялгүй.
Manaid gadaad passport avahad 200$ tolood avdag hanshrai bolood udaj bn!!Zasgiin gazar anhaaraldaa avaachee!!!