АН-д өрнөж буй үйл явдлыг нэг хэсэг нь дотоод бужигнаан, даргын төлөөх тулаан гэж харж байна. Нөгөө хэсэг нь ардчиллыг аврах хэрэгтэй боллоо хэмээн дүгнэж байна. 2000 онд АН ялагдсан хүнд үед Хөвсгөлд бие дааж УИХ-д сонгогдоод тус намд гишүүнээр элсч байсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаар дамжуулан “Ардчиллаа аваръя, АН-аа, ардчиллын буянаа аваръя” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Би нэгэн цагт АН-ыг хүнд үед гишүүнээр элсэн, ардчиллын төлөө тэмцэж явсан. Өнөөдөр АН дараалсан ялагдал амсч, намыг авч явах лидерээ сонгох эгзэгтэй цаг мөчид санаа бодлоо хуваалцъя. Монголчуудыг ардчиллаа аврахад уриалъя.
Ардчилал өөрөө төгс биш. Үнээс сайн төгс хэлбэрийг хүн төрөлхтөн бодож олоогүй гэлцдэг. Би үүнтэй санал нэг байна.
Ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлж, хамгаалж байхгүй бол алдаа, гажуудал их гардаг гэдэгтэй ч би санал нэг байдаг.
Ардчиллын буян нь их байсан. Монголчууд одоо ч тэр буяныг амсч эдэлж байгаа, үүнийг тоочоод баршгүй. Алдаа ч бас их байна. АН-д дутагдал их байна. 1990 оноос хойшхи 30 жилийн дөрөвхөн жилд нь л АН төр, засгийн эрхийг барьсан. Ардчиллын 26 жилд нь Ардын нам төр, засгийн эрхийг барьсан. Ардчиллын алдаа, гажуудал бүхэн МАН-тай салшгүй холбоотой.
Ардчилсан намын алдаа бүхэн Ардын намыг хөгжүүлж, бэхжүүлж өнөөгийн МАН-ыг абсолют ноёрхолтой болголоо. Үүнд АН, Монголын ардчилал буруутай. Сүүлийн хоёр удаагийн сонгууль энэ бүхний нотолгоо юм.
АН-ын хамгийн том алдаа нь үнэт зүйлсээ, намаа, улс орноо тууштай авч явж чадах манлайлагч лидергүй байсантай шууд холбоотой.
АН-ын лидерүүд бүлэглэлийн толойгологч нар байлаа. Тэд АН-ыг, ардчиллыг ашиглагчид байжээ. Тэд ардчиллын үнэт зүйлд үнэнч биш, алсын хараагүй, амин хувиа хичээсэн арчаагүй жижигхэн феодалууд байжээ.
АН-ын толойлогчид аль нэг том даргын халаасны хүмүүс байжээ. Тэд МАН-ын “Утсан хүүхэлдэй”-нүүд байжээ. Тэд бас МАНАН болсон байжээ.
Нэг удаа сонгуульд ялагдахад ардчиллын буян заяа нэг уулын цаагуур ордог.
Одоо хоёр дахь сонгуульдаа ялагдлаа. АН, ардчиллын буян заяа 20 уулын цаагуур орохыг бид харах үлдлээ. Иймээс ардчиллын төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн ардчиллаа аврахад нэгдэцгээе. Хамтраад тэмцье.
АН-ын дарга нар намаа шинэчилж байна гэж 30 жил ярилаа. Ардчиллынхан ард түмнээ 30 жил ингэж хуурлаа.
Аливаа намын сэргэн мандал жинхэнэ лидерийг сонгож гаргахыг хэлдэг юм. Онол, зүй тогтол нь ийм юм. Азийн улс төрийн намын тогтоц лидер тойрч бүрэлдэн тогтдог онцлогтой.
АН-ын даргын сунгаа өмнөх гунигт түүхээ давтах гэж байна.
АН-ын шинэчлэл зөвхөн энэ намын хэрэг бус Монголын ардчиллын, ардчилалд элэгтэй хүн бүхний өмнө тулгарсан асуудал мөн. АН аль нэг намын халаасны хүнийг бус, ардчиллыг ашиглагчийг бус, бүлэг фракцийн толгойлогчийг бус, аймхай хулчгар урвагчийг бус, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ардчиллын үнэт зүйлд үнэнч, тарж бутарсан намаа манлайлах чадвартай хүнийг даргаар сонгоход журмын нөхөд минь ухаанаа уралдуулаарай.
АН дахин ялагдвал ардчиллын буян, ард түмний амьдрал улам холдож 200 уулын цаагуур орно.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Ардчиллын гажуудалыг санаатайггар бий болгсон коммунистууд бүр тодруулбал МАНАН удахгүй хариуцлагааа үүрч ялаа эдлэнэ.
Тавантолгойгоос хулгайд алдагдсан 450 мянган тонн нүүрсний хулгайг хэзээ илрүүлж хулгайч нарт хариуцлага тооцох вэ? Нүүрс хулгай хийж Хятадад зараад байж болдог болсон гэсэн үг үү?
ГҮНЗГИЙ балай,БОГД УУЛЫГ ТАЙВАН БАЙЛГА,эс бөгөөс барс гуайн араас МОРИЛНО ШҮҮ
Тавантолгойгоос хулгайд алдагдсан 450 мянган тонн нүүрсний хулгайг хэзээ илрүүлж хулгайч нарт хариуцлага тооцох вэ? Нүүрс хулгай хийж Хятадад зараад байж болдог болсон гэсэн үг үү?
Барс гэдэг нь хэн юм бэ, шоронд суусым уу?
eo eo eo
Gundalai darga bolbol sef geel 30 suudal lav avna daa. Arai yalahgui bolov uu, gehdee oor huvilbar bgaam uu ANd?
Гүндалай ямагт үнэн үг хэлдэг даанч манын хөлсний бичээчид бусад ан ыг гутаагчдын адил элдэвээр хэлэх юм даа
Монголчуудыг "чацга царайлаад" байж бай гэж ил доромжилсон Гүндалай шиг хүн Монголын түүхэнд байдаггүй.Буриад Жагаа харин нэг удаа "Би ер нь Европ цустай байх.Тиймээс өндөр туранхай" гэж дэмийрсэн юм байна.Европ гэж нармай Азийн дайсан Оросууд л буриад чукча бөгс долоогчидтойгоо шүтэж биширдэг.
Гvнбалай одоо бvvр гvн эмгэгийн байдалтай болсон харагдаж бн!!
ЭНЭ БАЛАЙД НӨГӨӨ ЕРТӨНЦӨД ЗАЙ ОЛДОХ БОЛОВ УУ?, ЯАНАА
Чи ер нь өөрийгөө хэн гэж бодоод байдаг юм бэ.Одоо чиний харер аль хэдийн дууссан.Сайд байх хэдхэн сард хамт суралцаж байсан Нямхүүгээ ажлаас нь халсанюм билээ.Одоо болохоор 21 хоног хяналтад байх хэрэггүй гэж донгосох юм.Тэр хяналтад байгаа улсаас чинь дахиад өвчингараад байна.Одоо хушуугаа цавиндаа шургуулаад чимээгүй хэвэж бай
Gynbalai odoo 1000 gunshignaad hereggyi Duuchin bol
Ardchilal gj AN han bugd hulgaichuud.Mongol ulsiig zalgiad duussan bizde.Nuursnii hulgaich chin Ajnai BarErdenne gee bizde.luivaraar gishuun boloo buzde
Гундалай туйлын зев хандаж АН зев лидертэй болоосой гэж хусэж бна даа ?! Би ч бас адил Ирээдуйн хелег онгоцыг ухаантай зев туршлагатай Монгол Лидер удирдаасай !!!
Гүнбалай одоо болно чиний тэнэглэлд Молголчууд бидний ой гутаж бөөлжис хүрч байна шүү
Сайд болоод яамны машинуудыг баяндалай ахтайгаа нийлж гударсан гүн балай
АН-ын шинэчлэл зөвхөн энэ намын хэрэг бус Монголын ардчиллын, ардчилалд элэгтэй хүн бүхний өмнө тулгарсан асуудал мөн. АН аль нэг намын халаасны хүнийг бус, ардчиллыг ашиглагчийг бус, бүлэг фракцийн толгойлогчийг бус, аймхай хулчгар урвагчийг бус, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ардчиллын үнэт зүйлд үнэнч, тарж бутарсан намаа манлайлах чадвартай хүнийг даргаар сонгоход журмын нөхөд минь ухаанаа уралдуулаарай.
Ардчиллын буян нь их байсан. Монголчууд одоо ч тэр буяныг амсч эдэлж байгаа, үүнийг тоочоод баршгүй. Алдаа ч бас их байна. АН-д дутагдал их байна. 1990 оноос хойшхи 30 жилийн дөрөвхөн жилд нь л АН төр, засгийн эрхийг барьсан. Ардчиллын 26 жилд нь Ардын нам төр, засгийн эрхийг барьсан. Ардчиллын алдаа, гажуудал бүхэн МАН-тай салшгүй холбоотой.
Gynbalai pizdaak ardchilsan namiin aluurchid hulgaichid luivarchdad byalduuchilj ugaadsaa nemyyldeg bolson. Ardiin namaas bolj ardchilsan Nam sonoj mohoj baigaa Bol hohi chini
эн нэг эргүү толгой
Эргүү балай минь тийм юм бол чи засаад тэмцээд явах чинь яасан юм.ийм юмийг сонгож сайд болгож байсанд харамсаж бна.гэхдээ одоо чамайг бүтэхгүй нөхрийг ойлгосон
Dur esgesen ardchilsan nam hamgiin ikh buruutai shuu.ted archaagui bolohoor ardiin nam yalna.surug huchin gej iim baidaggui yumaa.
Ардчилалд, Монгол хүний саруул ухаан, эрх чөлөө, хүний эрх, хөгжилд итгэдэг учир Ардчилсан намд амжилтыг хүсье. Ардчилсан хүчний бүх намууд улс орноо бодоод одоо нэгдэх хэрэгтэй. 3 сая хүнд 30 нам гэдэг бол зүгээр л хоёр шуналтай, аюултай хөршүүдийн золиос, зууш болж байна. Иймэс бүх ардчилсан хүчний, барууны чөлөөт зах зээлийн тогтолцоо, хувь хүмүүст эрхийг нь олгосон нийгэм эдийн засгийг дэмждэг нам эвслүүд улс орон, үр хүүхдүүд, ирээдүй хойчоо бодоод одоо нэгдэх хэрэгтэй. Засгийн эрх авахгүй юм бол нам байгаад яах юм бэ? Монгол Улс гэсэн ганц үнэт зүйл дээр үндэслээд бүх ардчилсан нам хүчнүүд нэгдэх хэрэгтэй. Уг нь энэ жил нэгдээд сонгуульд орсон байсан бол энэ жижиг намууд Ардчилсан нам сонгогчдын 60 орчим хувийг аваад улс орныхоо төлөө ажиллаж байх байлаа... Одоо нөгөө л бахь байдаг гарууд, бас шинэ коммунистууд идэж ууж, дураараа дургина даа. Яагаад эх орноо бодоод нэгдэж чаддаггүй юм бэ юу нь тийм хэцүү байна вэ? Жалгын хэдэн намууд, дэлхийгээр онигоогоо дэлгээд л байх юм...
Санал нэг байна хө
Gundalai odoogoos 10 garan jiliin umne TZ-iin emnelegt bөөриий heden apparat germanaas oruulj irj uhej baisan humuusiig avarsand n humuus ih bayarlaj baij bilee. Tehed Epenhiilegch noyon baahan $ өвөртлөөд гадаадад emchuulne gej judlaa yariad amia bodon zugtaj bilee ! Gundalai eh oronch, medleg saitai sain hun ! Bas shudraga, zorigtoi hun bilee, Gundalai AN-iin darga bolvol mongol hugjine ! Gundalaid amjilt husye !