sonin.mn
ПАРИС. /TASS/. Эрх баригчид, сөрөг хүчин, иргэний нийгэм хооронд яриа хэлэлцээ хийх арга замыг Беларусь бие даан зохион байгуулах ёстой гэж үзэж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Брегансон дахь зуны ордонд Германы канцлер Ангела Меркельтэй яриа хэлэлцээ хийсний дүнд мэдэгджээ. Беларусьт хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс зайлсхийж, хүч хэрэглэхгүй байхыг тэрбээр уриаллаа. 
 
 
 
"Яриа хэлэлцээг Беларусь өөрсдөө бие даан зохион байгуулаасай гэж бид хүсэж байна. Энэ асуудалд Беларусь ЕХ-г зуучлагч байлгахыг зөвшөөрвөл бид хань болоход бэлэн байна. ЕХ ОХУ-тай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахад бэлэн байна. Бид Беларусийн асуудлаар ОХУ-тай нээлттэй, шударга яриа хэлэлцээ хийхийг дэмжинэ” хэмээн Э.Макрон цохон тэмдэглэжээ.
 
 
 
Түүнчлэн Беларусьт Украины дүр зураг давтагдахыг хүсэхгүй байгааг тэрбээр цохон дурдлаа. Беларусийн нөхцөл байдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэд хэдэн удаа утсаар ярьснаа Э.Макрон эерэгээр үнэлж, В.Путин мөн Германы канцлер А.Меркель, Европын зөвлөлийн дарга Шарль Мишель нартай яриа хэлэлцээ хийснийг сануулан дурдсан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг