МИНСК. /ТАSS/. Беларусь улсын баруун хилийг зөрчсөн тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр хариу арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч А.Лукашенко Батлан хамгаалах яамны удирдлагад тушаалаа. Тэрбээр Гродно хотын ойролцоох цэргийн хээрийн сургуулийн талбайд очих үеэрээ Батлан хамгаалахын сайд Виктор Хренинд дээрх үүргийг өгсөн байна.
Сайд В.Хренин Ерөнхийлөгчид илтгэхдээ, Литва дахь НАТО-гийн цэрэг Беларусийн хилд дөхөж ирснээ буцаж байна гэжээ. “Бид тэднийг харж байгаа. Хэрвээ ням гарагт манай хил рүү НАТО-гийн цэрэг хөдлөх аваас бид нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ авах болно” гэж сайд хэллээ.
Тэрбээр мөн улс орны дотоодод нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буйд анхаарлаа хандуулав. “Баруун мужуудад байдал илүү хүндэрч магадгүй” гэдгийг сайд дурдаад “барууны орнуудын тусгай албадаас чиглэл авсан хорлон сүйтгэгч хүчнийхэн ил болон далд аргаар баруун мужуудын нутаг дэвсгэрт нэвтрэн орж, байдлыг тогтворгүй болгох оролдлого хийж болзошгүй” гэдгийг сэрэмжлүүлжээ.
Түүнчлэн агаарын орон зай, улсын хилийг зөрчиж, өдөөн хатгалга хийж болзошгүй гэдгийг сайд эцэст нь хэллээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
баууныхан тэгж бүдүүлгээр хил зөрчихгүй байхаа, барууны хорлон сүйтгэгч гэдэг үг гучаад жилийн өмнө л байнга давтагддаг байсан пропогандист үг санагдаж байна
Чи тэнэгээ тэр барууныханаа судал даа тэднээс дэлхийн дайнууд эхэлсэн байдаг тэд далдуур бүх улсад хэрүүл сүйрэл өвчин үхэлд хүргэдэг тэд ашиг мөнгийг нэгд тавьдаг,гэтэл чи тэнэг тэднийг гого хүмүүс,сайхан сэтгэлтэй гэж бодоод байдаг чи ойроор нь оюутолгойн үүдээр шагайх гээд оролдоод үздээ
БАРУУНЫХАН ТЭНЭГ Л БАЙХ....ГЭХДЭЭ ЗҮҮНИЙХЭН БҮР ДУРАК....БАС ХАРГИС....
estoi sumtai baagii 1 bnaa kkk
Чамайг л бодвол ЕРӨНХИЙЛӨГЧ тэнд чамаас тэнэг ард түмэн байвал гэж
Монголоо л хар малаа
Эх орныхоо эзэн нь байна гэдэг сайхан юм даа.
luuyagin zow deglemee hamgaal vgvi bol ooro vhne
luuyagin zow deglemee hamgaal vgvi bol ooro vhne
Ehk orniihoo baylagiig zolmuulj baigaa Oyutolgoi bolon Erdenet mongol ulsiinkhaa Erdenet bolon jamar neg neftiin companid zochiliod uzdee. heruul hiigeed jahab .jalgaa ni saihan haragdana.