sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Жеоржиа муж улсын захирагч Брайан Кемп нийтээр цугларах хязгаарлалтыг дахин хоёр долоо хоногоор сунгажээ.
 
Уг хязгаарлалтын хүрээнд өөр хоорондоо 180 сантиметрийн зай барих боломжгүй тохиолдолд 50-аас олон хүн нэг дор цуглахыг хориглож байгаа бөгөөд ийнхүү есдүгээр сарын 15 хүртэл дахин сунгасан байна.
Захирагчийн ажлын алба хязгаарлалтын арга хэмжээг сунгасан талаар мэдэгдсэн хэдий ч Жеоржиад коронавирусний халдварын тархалттай тэмцэх чиглэлд ахиц дэвшил гарч буйг мөн мэдээлжээ.
 
“Одоогийн байдлаар “COVID-19”-өөр халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо өнгөрсөн долоодугаар сарын 6-наас хойших хамгийн хамгийн бага үзүүлэлтэд хүрээд байна” гэж ажлын албаны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Мөн даваа гарагт зургаадугаар сарын 22-ноос хойших хамгийн цөөн тохиолдол шинээр илэрчээ. Захирагч Б.Кемп мөн Жеоржиа муж улсад тогтоосон онцгой байдлын дэглэмийг ирэх 10 дугаар сарын 10 хүртэл сунгах шийдвэрийг гаргажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг