sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Өнгөрсөн хоногт ОХУ-ын 84 бүс нутагт коронавирусний халдварын 4729 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 1 000 048 боллоо гэж тус улсын халдварын тархалттай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
 
Шинэ тохиолдлуудын 641 нь нийслэл Москва хотод, 156 нь Санкт-Петербургт, 156 нь Москва мужид, 132 нь Доод Новгород мужид үлдсэн нь бусад бүс нутагт илэрчээ. Одоогийн байдлаар 234754 хүн эмчилгээ хийлгэж байна. Нэг хоногийн дотор 123 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 17 299-д хүрсэн бол цар тахал дэгдсэнээс хойш 815 мянга гаруй хүн эдгэрчээ.
Коронавирусний халдварын сэжигтэй 211.2 мянга гаруй хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд нийтдээ 36.9 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ. Өнгөрсөн 24 цагийн дотор 204 мянган хүнд шинжилгээ хийсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг