УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Чойжилсүрэн, Т.Аубакир, Т.Энхтүвшин, О.Цогтгэрэл, Ц.Анандбазар, Ж.Мөнхбат нар орон нутагт ажиллах үеэрээ “Оюу толгой” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Оюу толгой орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт оршдог. Зэсийн агуулгаараа дэлхийд тэргүүлдэг ордын нэг юм. Энэ оны байдлаар Оюу толгой уурхайн цогцолборын нийт ажиллах хүчний 94 хувийг монгол ажилчид, үүний 23 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлдэг байна. Харин гүний уурхайн төсөлд нийт ажилтны 49 хувь нь ажилладаг аж.
Уурхайн ашиглалтын тухайд ил уурхайгаас хүдэр олборлож, хоногт 120.000 тонн хүдэр баяжуулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр, дагалдах байгууламж, дэд бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Баяжмал нь 25-30 хувийн зэсийн, мөн бага хэмжээний алт, бусад металлын агуулгатай аж. 2020 оны II улиралд Оюутолгой орд нийт 36.495 тонн зэс, 31.150 унц алт олборложээ.
Энэ орд зэс, алт, мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийтдээ 12 км сунан тогтсон. Тус ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг. Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Оюу толгойн гүний уурхайд одоогоор 14 километр урт хөндлөн хонгил баригдсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюу толгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх юм байна.
Сэтгэгдэл0
наадуулаа хөөж явуулаад үлдсэнийн өөрсдөө хүрзээр ух
200 км ????
200км хонгил барих хүдрийн нөөцэй гэжүү? Бараг 2 амйгийг хооронд нь холбох хонгил байна. Энэ мөнгөөр ньУБ-т метро баримал таарна.
Танилцлаа танилцлаа л гэнэ та нар зүгээр л нэг уурхай үзчихээд ирсэн үү ? Монголд ирэх ашиг бараг байхгүй байна гээд байгаа биз дээ. Хэрэв тийм юм бол энэ хэвээр нь цаашид байлгах эсэх талаар бүх ард түмний санал хураалт явуулж, ашиггүй гэрээг цуцлая л даа. Улмаар хөрөнгө оруулагчийг өөрчилье
Hujaad uguh huu
Mongold ashiggvi l yum bol ali hedii haachihalgvi yahav dee. Ashigtaigaar barahgvi Mongoliig tejeej baigaa vildver sh dee! Oros l Manai 3 dahi hursh buyu hurungu oruulagchiig huuj gargah geed Jenkog metiin gar huluuruu muu helvvleed baigaamaa. Rio-g huuchihuud Oros orond ni orj ireed Manai baylgiig zvgeer avah gejugaa yum. Ta Orosiin Taliin surtald a tahal bolio!!!
Bitgii huts novshnuudiig hoj garga
Засгийн шуналтнууд очиж үзэж байгаа юм байна. Газрын гүнд 200 км хонгил шаардлагагүй 28 км байхад л хангалттай олборлолт явуулна. Гэхдээ гаргаж байгаа хүдэр зэсийн баяжмал алтнаас монгол хүн ямар ашиг хүртэж байгаа билээ "0"зогсолт гэдэг шиг л юм байгаа ш дээ. Уурхайг хааж гадныхныг хөөж зайлуулаад хойч үедээ үүцлэх нь зөв.
Chi bol Orosiin buuni nohoi bna.
Chi bol Genkogiin buuni gulug bna.
Сэтгүүлч гуай 200 км гэж алдаж бичсэн болов уу. Төөрөгдөлд оруулж байна.