sonin.mn
БИШКЕК. /TASS/. Киргизийн парламентын гишүүд мягмар гарагт ээлжит бус хуралдаан хийх үеэрээ Бишкект онц байдал тогтоох тухай тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын шийдвэрийг баталжээ.
 
 
 
Киргизийн Ерөнхийлөгч нийслэл хотдоо онц байдал тогтоох тухай зарлиг 10 дугаар сарын 12-нд гарын үсэг зурсан байна. Түүний шийдвэрийн дагуу хотод оройн 22:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ.
 
 
 
Жээнбеков өмнө нь аравдугаар сарын 9-нд онц байдал тогтоож, холбогдох зарлигт гарын үсэг зурсан юм. Гэвч депутатууд гурав хоногийн хугацаанд төрийн тэргүүний зарлигийг батлах хуралд цугларч чадаагүй байна. Үүнтэй холбогдуулан Жээнбеков дахин шийдвэр гаргахаас аргагүйд хүрчээ. Киргизийн хууль тогтоомжийн дагуу онц байдал нь парламент батлаагүй тохиолдолд гурван өдрийн турш хүчинтэй байдаг аж. Энэ удаагийн онц байдал 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг